Улаанбаатар-Бусан-Улаанбаатар чиглэлийн тогтмол нислэг эхэллээ

Автор | Zindaa.mn
2016 оны 06 сарын 25

Улаанбаатар-Бусан-Улаанбаатар чиглэлийн тогтмол нислэг зургадугаар сарын 24-ний өдрөөс буюу өнөөдрөөс эхэллээ. Бусанаас эхлэлтэй эхний нислэгээр 161 зорчигч хүрэлцэн ирсэн байна. Эхний нислэг 12.55 цагт Буянт-Ухаа Олон улсын нисэх буудалд газардлаа. Шууд нислэг нэг талдаа 3 цаг 30 минут үргэлжлэх бөгөөд БНСУ-ын томоохон агаарын тээвэрлэгч “Asiana Airlines” компанийн хямд нислэгийн “Air Busan” компани үйлдэж байгаа юм. 2008 оны 10 дугаар сард үйлчилгээгээ нээсэн “Air Busan” компани 2011 онд БНСУ-ын Засгийн газрын шалгаруулалтаар агаарын тээврийн "Хамгийн аюулгүй" компани болж байжээ. “Air Busan” компани орон нутгийн гурав, олон улсын 17 нислэг үйлддэгийн 20 дахь нислэгийн чиглэл нь Улаанбаатар хот болж байгаа юм. Есдүгээр сарын нэгний өдөр хүртэлх Улаанбаатар-Бусан Улаанбаатар чиглэлийн нислэгийн тийзийн 80 хувь нь борлуулагдсан байна. Харин БНСУ-ын хоёр дахь том хот руу Улаанбаатараас шууд нислэгтэй болж байгаа нь хэрэглэгч талдаа ашигтай буюу тус улс руу нисэх үнэ буурах сайн талтай гэж салбарын яам үзэж байгаа ажээ. Улаанбаатар-Бусан-Улаанбаатар чиглэлийн нислэгийг долоо хоногийн мягмар, баасан гарагт хоёр удаа тогтмол үйлдэнэ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
okok(202.9.41.36) 2016 оны 06 сарын 26

pusanru niseh mongolchuud bnu tegeed, ashigtai l yum bhda. korea yavah yumsaan kk

0  |  0
Top