Аж үйлдвэрийн яамны Жижиг, дунд үйлдвэрлэл хөгжүүлэх сангийн зээл, төслийн мэргэжилтэн Б.Цогтбаяртай ярилцлаа.
- Бондын санхүүжилт орж ирсэнээр жижиг,дунд үйлдвэрийн салбарт ямар өөрчлөлт, ахиц дэвшил гарсан бэ?
- 655 төсөл хөтөлбөрт зээл тусламж олголоо. Үүний үр дүнд 285 үйлдвэр шинээр бий болж, 370 үйлдвэр үйл ажиллагаагаа өргөтгөсөн. 4200 гаруй ажлын байр шинээр бий болж 1600 гаруй ажлын байр хадгалагдан үлдсэн. Төслийн хүрээнд жинсэн хувцас үйлдвэрлэдэг, бас анх удаа хадаас, шруп хийдэг үйлдвэр нээгдсэн. Мөн олон улсын технологид нийцсэн үнээний фермүүд олноор бий боллоо. Үүний үр дүнд чанартай сүү, сүүн бүтээгдэхүүн, махаар иргэдийн хэрэгцээг хангаж байна. Эмийн үйлдэрүүд мөн зээл авч Монголд анх дуслын систем үйлдвэрлэж байна.
- Аль үйлдвэрлэл нь илүү амжилттай явж байна?
- “Тэнгэрийн инвест” гээд цаасан хайрцаг хийдэг үйлдвэр, нүүрний крем, хадаас шрүп үйлдвэрлэдэг компаниуд гээд яривал амжилттай хэрэгжиж байгаа төслүүд олон бий.
- Бондын санхүүжилт яагаад энэ салбарт хэрэгтэй гэж бодож байна?
- Жижиг дунд үйлдвэрлэл их эмзэг бизнес. Жижиг гэлтгүй л бизнес эрхлэгчээс их хэмжээний эргэлтийн хөрөнгө шаарддаг. Бондын санхүүжилт бизнесээ өргөжүүлэхийг хүсэж байсан олон хүмүүст туслаж чадсан. Ойролцоогоор 10-15 хувийн импортоор орж ирэх бүтээгдэхүүнийг орлох бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэдэг боллоо шүү дээ. Тэгэхээр цаашдаа ч жижиг, дунд үйлдвэрийн салбарт бонд шиг бага хүүтэй, хугацаа урт зээлийн эх үүсвэр хэрэгтэй байна.
Н.Баяр
Сэтгэгдэл ( 0 )