Хэрэглээний үнийн улсын индекс зургадугаар сарын эцэст 2.9 нэгжтэй гарсан гэх урьдчилсан мэдээллийг Улсын Бүртгэл, Статистикийн Ерөнхий Газраас танилцууллаа. Харин “Bloomberg”-ийн шинжээчдийн дунд явуулсан санал асуулгаар хэрэглээний үнийн улсын индекс 2.6 нэгж болно гэж таамаглаж байлаа. Хэрэглээний үнийн индекс өмнөх оны мөн үеэс 0.3 нэгж хувиар, 2014 онтой харьцуулахад 3.8 нэгж хувиар доогуур түвшинд байна. Зургадугаар сарын эцсийн байдлаар улсын хэмжээнд хэрэглээний үнийн индекс өмнөх сараасаа 0.3 нэгж хувиар буурсан үзүүлэлттэй гарсан байна. Аймгуудаар нь задлаад харвал тайлант хугацаанд Архангай аймагт хэрэглээний үнийн индекс огцом буюу 1.5 нэгж хувийн өсөлттэй гарчээ. Харин Өмнөговь, Булган, Увс, Дундговь, Сэлэнгэ аймагт үнэ ихээр буурсан нь ерөнхий индекст нөлөөлжээ.
Сэтгэгдэл ( 0 )