Монгол, Солонгосын ААН-үүдийн бизнес форум болно

Автор | Zindaa.mn
2016 оны 07 сарын 17

АСЕМ-ийн Дээд хэмжээний Чуулга уулзалт Улаанбаатар хотноо зохион байгуулагдсантай холбогдуулан Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч Пак Гын Хэ Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.

Тус айлчлалыг дагалдан Солонгосын 70 гаруй бизнесийн холбоод болон томоохон групп, корпорациудын төлөөлөл төлөөлөгчидтэй Улаанбаатар хотноо ажлын айлчлал хийж буй. Үүнтэй холбогдуулан Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим /МҮХАҮТ/, Солонгосын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимтай хамтран маргааш буюу  долдугаар сарын 18-ны өдрийн 09.00 цагт “Шангри Ла” зочид буудалд хоёр орны аж ахуйн нэгжүүдийн Бизнес форум болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top