Зуны XXXI олимпийн наадам ирэх сарын 5-нд эхэлнэ. Олимпийн наадмын боксын төрөлд хүч үзэх манай баг тамирчид өнөөдөр Бразил улсыг зорив. Риогийн рингэн дээр манай улсаас зургаан тулаанч хурд, хүчээ сорих бөгөөд Боксын багт Олимпийн аварга Э.Бадар-Ууган, МСБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батнасан, боксын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Батсүрэн, дасгалжуулагч Б.Эрдэнэбаяр, Энхтайван нар багтжээ. Тодруулбал, эрэгтэйчүүдийн 49 кг-д Г.Ган-Эрдэнэ, 52 кг-д Х.Энх-Амар, 56 кг-д Э.Цэндбаатар, 60 кг-д Д.Отгондалай, 64 кг-д Б.Чинзориг, 69 кг-д Б.Түвшинбат нар өрсөлдөнө. “Рио-2016” олимпийн наадмын боксын төрөл ирэх сарын 6-21-нд болно.
Сэтгэгдэл ( 0 )