Өнгөрөгч долдугаар сард ам.долларын ханш монгол төгрөгний эсрэг чангарсаар өнөөдөр нэг ам.доллар 2111 төгрөгтэй тэнцлээ. Арилжааны банкууд нэг ам.долларыг 2113 төгрөгөөр худалдан авч, 2115 төгрөгөөр худалдаж байна. Монголбанкны зарласан ханшаар нэг ам.доллар 2111 төгрөг 27 мөнгөтэй тэнцэж байна. Жилийн энэ үед долларын ханш өсөх хандлагатай байдаг хэмээн эдийн засагчид хэлж байна. Ам.долларын ханшийн өсөлттэй зэрэгцээд Төвбанкнаас валютын захад оролцож байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )