Сүүлийн хоёр сарын хугацаанд ам.доллар болон бусад голлох валютын ханш монгол төгрөгний эсрэг тасралтгүй чангарсаар байна. Монголбанкны өнөөдрийн зарласан ханшаар нэг ам.доллар 2187 төгрөг 38 мөнгөтэй тэнцэж байгаа бол “Найман шарга” валют арилжааны төвд нэг ам.долларыг 2212 төгрөгөөр худалдан авч, 2228 төгрөөгөөр арилжиж байна. Харин арилжааны банкуудад долларын ханш 2215-2230 төгрөгтэй тэнцэж байгаа боловч зарим банкууд долларын арилжааг зогсоосон гэх мэдээлэл байна.
Түүнчлэн хоёр долоо хоногийн өмнө 309 төгрөгтэй тэнцэж байсан БНХАУ-ын юань өнөөдөр 341 төгрөгтэй тэнцэж нийт 32 төгрөгөөр өссөн үзүүлэлттэй байгаа бол ОХУ-ын рубль 36 төгрөг 69 мөнгөтэй тэнцэж сүүлийн саруудад өсөлтгүй гарсан ганц валют болж байна. Манай улсын голлох валютын ханшийн өсөлт ийнхүү үргэлжилсээр байгаа нь долларын зээлтэй иргэд аж ахуйн нэгж, худалдаа үйлчилгээ эрхлэгчдэд цаашлаад худалдан авагч нарт эдийн засгийн нөлөө үзүүлж эхэлжээ.
Сэтгэгдэл ( 0 )