үүлийн хоёр сар гаруйн хугацаанд тасралтгүй өсөлт үзүүлсээр байгаа ам.доллар төвбанкны өнөөдрийн зарласан ханшаар 2265 төгрөг 28 мөнгөтэй тэнцэж байна. Харин “Найман шарга” валют арилжааны төвд нэг ам.долларыг 2250 төгрөгөөр худалдан авч, 2260 төгрөгөөр арилжиж байгаа бол зарим арилжааны банкууд ам.долларыг 2255-2270 төгрөгөөр үнэлж байна.
Монголбанкны бодлогын зөвлөлөөс мөнгөний бодлогын хүүг 4.5 нэгжээр өсгөх шийдвэр гаргаснаар ам.долларын ханшийн өсөлтийг тогтоож, монгол төгрөгийн ханшийг хамгаална гэж үзсэн. Гэсэн хэдий ч эдийн засагчдын зүгээс уг шийдвэрийг буруутгаж байгаа ба үл хөлдөх хөрөнгийн салбар болон улсын нийт эдийн засагт сөрөг нөлөөтэй хэмээн мэдээллэж байна.
Сэтгэгдэл ( 0 )