Долдугаар сард арилжааны банкуудын нийт зээлийн өрийн үлдэгдэл өссөн бол ипотекийн зээл олголт огцом хэмжээгээр буюу өмнөх сараас 32.7 хувиар буурсан байна. Гэхдээ Төв банкнаас ипотекийн зээлийг санхүүжүүлэх ажил хэвийн үргэлжилж байгааг мэдээллээ. Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуулийн хүрээнд ипотекийн зээлийг санхүүжүүлэх үүргийг Монголбанк хүлээдэг бол ипотекийн зээлийн болон санхүүжилтийн ерөнхий журмыг Засгийн газар батална гэж хуульд заасан байдаг. Нийт 1592 зээлдэгчид 92.8 тэрбум төгрөгийн ипотекийн зээл шинээр олгосноор ипотекийн зээлийн үлдэгдэл 3.8 их наяд төгрөг, нийт зээлдэгчдийн тоо 85 мянга 622-д хүрээд байна. Тайлант сард 5 хувийн хүүтэй 26.4 тэрбум төгрөгийн зээлийг 569 зээлдэгчид олгосон бол 8 хувиас 5 хувь руу 117 зээлдэгчдийн 5.2 тэрбум төгрөгийн зээлийг шилжүүлжээ.
Сэтгэгдэл ( 0 )