Газрын тосны салбарт оруулсан хөрөнгө оруулалт 2.9 тэрбум ам.доллар болов

Автор | Zindaa.mn
2016 оны 09 сарын 13

1990 оноос хойш газрын тосны чиглэлд хайгуул идэвхтэй хийгдэж, хэд хэдэн талбайд олборлолт явуулах болсны үр дүнд өнөөг хүртэл газрын тосны хайгуул, олборлолтод компаниудын оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ 2.9 тэрбум ам.долларт хүрчээ. Улсын хэмжээнд газрын тос байх боломжит талбайг нийт 31 хэсэгт хуваасан байдаг. Эдгээрээс гурван талбайд "Петрочайна Дачин Тамсаг" болон "Доншен Газрын тос" олборлолт хийж байгаа бол өнгөрсөн жилээс "Хөхнуур XVIII/18/" талбайд туршилтын олборлолт эхэлсэн байна. Олборлолт хийж байгаа нийт бүтээгдэхүүний бараг 90 орчим хувийг "Петрочайна Дачин Тамсаг" компани гаргадаг аж. Харин сүүлийн хоёр жилийн хугацаанд Монгол Улсын Засгийн газар дөрвөн компанитай бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулж, хайгуулын ажлыг эхлүүлэхээр болсон юм. Ингэснээр нийт 20 орчим талбайд хайгуул, олборлолт хийх эрхтэй гэрээлэгч компаниуд тодорчээ. 2013 оны статистик мэдээллээр газрын тосны нийт нөөцийн хэмжээ 332 сая тонн байгаагаас 13 орчим хувийг нь ашиглах боломжтой гэсэн тооцоо гарсан байна. Хэдий тийм боловч энэ нь зөвхөн тухайн үед олборлолт явуулж байсан гурван талбайн нөөц юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top