Улаанбаатар хотын ямар барилгууд газар хөдлөлтийн найман баллд тэсвэртэй вэ

Автор | Zindaa.mn
2016 оны 09 сарын 21

Улаанбаатар хот орчимд найм хүртэлх магнитудын хүчтэй газар хөдлөлт болоход нийслэлийн барилга байгууламжийн 20-50 хувь нь нурж, хүн амын 30-60 хувь нь өртөх магадлалтай талаар Онцгой байдлын ерөнхий газар мэдээлсэн. Улаанбаатарын төв хэсэгт орон сууц болон нийтийн хэрэгцээний 24.7 мянга орчим барилга бий. Эдгээрийн дийлэнх нь 1970-аад оноос өмнө барьсан, бэхэлгээ хийгдээгүй барилгууд юм. Харин сүүлийн жилүүдэд барьсан төмөр, бетон хийцтэй барилгуудын дийлэнх нь газар хөдлөлтөд тэсвэртэй. Тухайлбал, "Blue Sky" хотхон, "Рапит харш", Хурд группийн "Хүннү хороолол", "Happy Town", "Japan Town" зэрэг цутгамал бетон, карказ хийцтэй барилгууд нь газар хөдлөлтийн найман баллд тэсвэртэй гэж мэдээлсэн. Мөн хүүхдийн цэцэрлэг, сургууль газар хөдлөлтөд тэсвэргүй байгаа юм. Улсын хэмжээнд төрийн өмчит ерөнхий боловсролын 650 гаруй сургуулийн 25 хувь нь буюу дөрвөн сургууль тутмын нэг нь, 700-аад цэцэрлэг байгаагаас 20 хувь нь буюу таван цэцэрлэг тутмын нэг нь газар хөдлөлтөд огт тэсвэргүй, шууд нурах эрсдэлтэй байна. Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын Барилгын чанар, аюулгүй байдлын хэлтсээс мэдээлснээр таван магнитудын газар хөдлөлтөд тэсвэргүй 78 сургууль, 103 цэцэрлэг байгаа аж. 2015 онд Гүнжийн сүм орчимд 4.4 магнитудын хүчтэй газар хөдөлсөн нь Улаанбаатарын ойролцоох хамгийн хүчтэй газар хөдлөлтөд тооцогдож байна. Түүнчлэн сүүлийн жилүүдэд газар хөдлөлтийн давтамж, магнитудын хэмжээ нэмэгдэх хандлагатай байгаа юм. Хүн ам хамгийн их төвлөрсөн Улаанбаатар хотод зөвхөн орон сууцны барилгаас гадна гэр хорооллын мод, тоосгон байшинг зураг төсөлгүй барьж байгаа учраас газар хөдлөлтөд тэсвэргүй гэж "JICA"мэдээлсэн.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(197.211.63.47) 2025 оны 07 сарын 07

Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0

Top