Банкны даатгалын хураамжийн орлого 61.1 тэрбум төгрөгт хүрэв

Автор | Zindaa.mn
2016 оны 09 сарын 21

2015 оноос банкны даатгалын зуучлалын үйлчилгээ эрчимжиж арилжааны найман банк үндсэн гурван төрлийн даатгалын бүтээгдэхүүнийг даатгалын зах зээлд зуучлан борлуулж байна. Оны эхний хагас жилийн байдлаар банкуудын зуучилсан даатгалын хураамжийн орлого долоон тэрбум 150 сая гаруй төгрөгт хүрээд байна. Өөрөөр хэлбэл салбарын хэмжээнд 61.1 тэрбум төгрөгийн даатгалын хураамжийн орлого олсноос 11 хувийг банкны зуучлал бүрдүүлж байгаа ажээ. Банкууд голлон хөрөнгө, автотээвэр, зээлийн даатгалын бүтээгдэхүүнийг борлуулж байна. Даатгалын зуучлагч банк нь өөрийн харилцагч, зээлдэгч нарын даатгалын хэрэгцээ шаардлагыг судалж, нийцэх тохиромжтой нөхцөлтэй даатгалын бүтээгдэхүүнийг харилцагчдад санал болгох замаар даатгалын компанитай зөвшилцөж, хамтран ажилладаг.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top