Улс хоорондын ачаа тээвэрлэлт 18.6 хувиар өслөө

Автор | Zindaa.mn
2016 оны 09 сарын 22

Монгол Улс нийт 10 чиглэлд олон улсын тээвэр хийж байгаа бөгөөд 2016 оны эхний есөн сарын хугацаанд олон улсын тээврийн хэмжээ өссөн талаар Авто Тээврийн Үндэсний төвөөс мэдээллээ. Авто Тээврийн Үндэсний төвөөс мэдээлснээр есдүгээр сарын 20-ны байдлаар нийт 14.5 сая тонн ачааг улс хооронд Орон нутагт 365.5 мянган зорчигч тээвэрлэсэн бол хот хооронд 1.6 сая зорчигч тээвэрлэжээ. Зургийг: С.Батсайхан тээвэрлэсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 18.6 хувиар өссөн үзүүлэлт болжээ. Сүүлийн таван жилийн дунджаас харахад 2013-2014 онд улс хоорондын ачаа тээвэрлэлт 20 сая тонныг давж байсан бол 2015 онд огцом буурсан аж. Үүнд уул уурхайн гаралтай бүтээгдэхүүн, ялангуяа нүүрсний экспорт буурсан нь голчлон нөлөөлсөн байна. Түүнчлэн есдүгээр сарын 20-ны байдлаар нүүрсний тээвэрлэлт жилийн өмнөхөөс 32.9 хувиар өсч, 12.6 сая тонн болжээ. Үүнээс гадна зэсийн баяжмалын тээвэрлэлт 629.3 мянган тонн болж, 10.6 хувиар өссөн байна. Газрын тосны тээвэр 661.2 мянган тонн болж, 6.7 хувиар өссөн бол төмрийн хүдрийн экспорт 98 хувиар өсчээ. Үүнээс гадна оны эхний хагас жилийн байдлаар 126 аж ахуйн нэгж 750 тээврийн хэрэгсэлд жуулчин тээвэрлэх зөвшөөрөл олгосон нь өмнөх жилүүдтэй харьцуулахад нэлээд огцом өсөлт болж байна. Жуулчин тээвэрлэлтээс гадна улс хоорондын байнгын зорчигч тээвэрлэлтийг гурван улсын найман чиглэлд хийж байгаа бөгөөд есдүгээр сарын 20-ны байдлаар 120.2 мянган зорчигч тээвэрлэсэн нь 2015 оны мөн үеэс 4.5 хувиар буурсан үзүүлэлт болжээ. 2013-2015 оны үзүүлэлтийг харахад жилийн эцсийн дүнгээрээ энэхүү үзүүлэлт 170 мянгаас давж гарсан байна. Орон нутагт 365.5 мянган зорчигч тээвэрлэсэн бол хот хооронд 1.6 сая зорчигч тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 7.4 хувиар өссөн үзүүлэлт болжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top