ХААБ 429.2 сая төгрөгийн арилжаа хийлээ

Автор | Zindaa.mn
2016 оны 09 сарын 26

Хөдөө Аж Ахуйн биржид пүрэв гарагт 429.2 сая төгрөгийн арилжаа хийснээс 308 сая төгрөгийн тэмээний ноос, 121.1 сая төгрөгийн хонины ноос арилжаалсан байна. Нэг кг тэмээний ноосыг 4400 төгрөг, нэг кг хонины ноосыг 1200 төгрөгөөр арилжаалсан талаар Хөдөө Аж Ахуйн биржээс мэдээллээ. Одоогоор энэ долоо хоногт гурван өдрийн арилжаа хийгдээд байгаа бөгөөд даваа гарагт арилжаа явагдаагүй байна. Долоо хоногийн хамгийн өндөр үнийн дүн бүхий арилжаа нь лхагва гарагт хийгджээ. Тухайлбал нийт 100 гаруй тонн боловсруулаагүй цайвар болон бараан ноолуурыг нэг кг тутмыг нь 51-53 орчим мянган төгрөгийн дундаж ханшаар арилжаалсан байна. Нийт арилжааны дүн 3.6 тэрбум төгрөг болсон талаар Хөдөө Аж Ахуйн биржээс мэдээллээ. Ноолуурын ханшийн гэрээний дундаж үнэ Хөдөө Аж Ахуйн биржид 2013, 2014 оны есдүгээр саруудад 75-78 мянган төгрөгийн хооронд байсан бол 2015 онд огцом буурч, 59 орчим мянган төгрөг болж байжээ. Ноолуурын ханш энэ онд ч мөн хэлбэлзэж байна. Хэдий тийм боловч ноолуурын гарц идэвхждэг хаврын саруудад арилжааны хэмжээ болон мөнгөн дүн нэлээд өсдөг байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top