Шүүхийн шийдвэр “Сентерра Гоулд Монголия” ХХК-ийн талд гарчээ

Автор | Zindaa.mn
2016 оны 09 сарын 27

Н.Алтанхуяг, Ч. Сайханбилэг нарын толгойлсон  Засгийн газрууд  Монгол  Улс эдийн засгийн хямралыг хохирол багатай  давж гарахад  алт хэмээх  өнгөт металлыг  эдийн засгийн эргэлтэд оруулах явдал гэж тодорхойлж,   өнгөрсөн  хавар буюу 2016 оны хоёрдугаар   сарын 4-ний өдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Ноён уул”-ыг тусгай хамгаалалтад авах, тус ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тухай төслийг хэлэлцээд гишүүдийн 71 хувийн саналаар дэмжигдсэнээр Гацууртын орд эдийн засгийн эргэлтэд орохоор болсон юм.  Тухайн үед  Уул уурхайн сайд асан  Р.Жигжид  “УИХ чухал шийдвэр гаргалаа. Энэ нь стратегийн ач холбогдол бүхий Гацууртын ордыг эзэмших тухай шийдвэр юм. УИХ-ын  тогтоол хоёр заалттай.

 

Нэгдүгээрт, Монгол Улсын төр тус ордын 34 хувийг эзэмших, хоёрдугаарт төслийг хэрэгжүүлэхдээ Ашигт малтмалын тухай хуулийн дагуу асуудлыг шийдвэрлэхийг Засгийн газарт даалгасан. Бидний зорилго бол Оюутолгой, Гацуурт, Цагаан суварга зэрэг том ордыг стратегийн эргэлтэд оруулах. Энэ зорилт шат дараатай урагшилж байна.

 

Гацууртын ордын хувьд нийт хөрөнгө оруулалтын хэмжээ 215.9 сая ам.доллар бол борлуулалтын орлого нь 1.8 тэрбум ам.доллар, татвар хураамж төлбөр хэлбэрээр Засгийн газарт 438.8, сая ам.доллар төлөгдөнө.

 

Цэвэр ашиг нь 90.6 сая ам.доллар гэсэн тооцоо бий. Засгийн газарт ногдох мөнгөн урсгалын нийт хэмжээ 432.3 сая эм.доллар буюу нийт мөнгөн урсгалын 68.2 хувь нь манайд ногдоно гэсэн эдийн засгийн үндэслэлтэй тооцоо гарсан” хэмээн сэтгүүлчдэд мэдээлж байлаа. 

 

Харамсалтай нь “Ноён уулаа аврах хөдөлгөөн”-ийхөн  Ашигт малтмалын газрын шийдвэрээр “Сентерра Гоулд Монголия” ХХК-д Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг Гацууртад олгосон 431 A, 372А дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг хүчин­гүй болгуулахаар Нийслэл дэх Захиргааны хэргийн ан­хан шат­ны шүүхэд гомдол гар­гас­наар   “Сентерра гоулд Монголия” ХХК тус ор­дыг ашиг­лах боломжгүй өнөөд­рийг хүрээд байгаа билээ.   нэхэмж­лэгч тал ч  шат шатны шүүхэд хандсаар өнөөдөр дээд шатны шүүхийн шийдвэр “Сентерра Гоулд” ХХК-ийн талд гарсан байна.

 

Х.Норжин

Эх сурвалж: mminfo.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
монгол(203.91.115.35) 2016 оны 09 сарын 29

тэнэг явдал

0  |  0
Top