Улсын хэмжээнд үр тарианы хураалт 31 хувьтай буюу 110.4 мянган га-гаас 169.7 мянган тонныг хураагаад байгаа талаар Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яамнаас мэдээллээ. Харин хүнсний ногооны хураалт 50.9 хувьтай, төмсний хураалт 55.5 хувьтай байна. Өнгөрсөн долоо хоногийн байдлаар 64.2 мянган га-г ангилан
хадаж, 8000 га-гаас 83.1 мянган тонн төмс, 4.1 мянган га-гаас 48.7 мянган тонн хүнсний ногоо, 6000 га-гаас 17.9 мянган тонн тэжээлийн ургамал, 4.2 мянган га-гаас 2.7 мянган тонн тосны ургамал хураан аваад байгаа ажээ. Ургацын урьдчилсан балансаар 501 мянган тонн үр тариа, үүнээс 482.1 мянган тонн буудай, 174.7 мянган тонн төмс, 117.5 мянган тонн хүнсний ногоо, 32.5 мянган тонн тосны ургамал, 43.4 мянган тонн малын тэжээлийн ургамал хураан авахаар тогтоогдоод байна. 2016 онд улсын хэмжээнд 377.2 мянган га-д үр тариа, үүнээс 355.3 мянган га-д улаанбуудай, 14.5 мянган га-д төмс, 8.2 мянган га-д хүнсний ногоо, 63.8 мянган га-д тосны ургамал, 28.0 мянган га-д тэжээлийн ургамал, 4.2 мянган га-д эмийн ургамал, нийт 495.9 мянган га-д тариалалт хийжээ. Ургац хураалтын ажилд 1200 гаруй цэргийн албан хаагч, 808 оюутан, 560 сурагч гэрээгээр ажиллаж байна.
Сэтгэгдэл ( 0 )