Татвар нэмэхгүй

Автор | Zindaa.mn
2016 оны 09 сарын 29

Засгийн газрын хуралдаанаар анхаарал татсан зарим асуудлыг хэлэлцэж, шийдвэр гаргалаа. Тухайлбал 2017 оны төсвийн тухай, нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцэж, УИХ-д өргөн мэдүүлэхээр  тогтсон байна. Ялангуяа 2017 ондшинэ төрлийн татвар бий болгохгүй, татварын хувь хэмжээг нэмэхгүй байхаар төсөлд тусгажээ. 2016 оны төсвийн тодотголд төсвийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор найман төрлийн татварыг нэмэгдүүлэх саналыг Засгийн газар оруулсан ч УИХ дэмжээгүй юм. Үүнээс гадна Засгийн газрын хуралдаанаар Боловсролын зээлийн сан байгуулах, оюутны хөгжлийн зээлийн журмыг хэлэлцлээ. Дээрх санг байгуулснаар оюутнууд сургалтын төлбөрөө зээлээр төлөх боломжтой болж, өрхийн эдийн засагт эерэг дэмжлэг болох ажээ. Оюутнууд сургалтын төлбөрийн зээлд хэрхэн хамрагдах, авсан зээлээ төгссөнөөсөө хойш тодорхой хугацаанд ямар журмаар хэрхэн буцаан төлөх зэргийг энэ журмаар зохицуулах юм. Мөн гурав ба түүнээс дээш хүүхэд нь их, дээд сургуульд зэрэг суралцаж байгаа өрхийн нэг хүүхдэд сургалтын төлбөрийн буцалтгүй тусламж олгохыг Оюутны хөгжлийн зээлийн журмаар зохицуулахаар төсөлд тусгажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top