Нярай хүүхэд хуурайлах, хөхүүлэх, хооллох зориулалтын өрөөтэй. Өрөөнд халуун хүйтэн цэвэршүүлсэн ус, тосгуур, гарын саван, тав тухтай суугаад хүүхдээ хөхүүлэх буйдан, хуурайлах ор гээд хэрэгцээт бүх л хэрэгслүүдтэй. Нярай хүүхэдтэй гээд гарч орж чаддаггүй байсан цаг ч ард үлдэж байна даа.
2. ЦЭВЭР СҮҮНИЙ “БАЙШИН”
Өглөө бүр Фермээс шууд ирж буй цэвэр сүүг Имартын сүүний байшинд худалдаалдаг. 2 литрийн савлагаатай, 3,400₮-ийн үнэтэй.
Дэлгүүрээр үйлчлүүлээд гараад ирэхэд таны машин зогсоолд цэмбийгээд байж байвал ямар вэ? Бас засвар үйлчилгээ ч хийлгэх боломжтой юм.
Төрөл бүрийн нисдэг камер, смарт тоглоомуудыг дрон зонед туршиж үзэн худалдаж авах боломжтойгоос гадна өдөр бүр 15:00 цагт дрон хөөргөж үйлчлүүлэгчдэд сонирхуулдаг юм байна.
Өвлийн улирал ч ирлээ. Дулаан зогсоол чухал шүү. 3, 4-р давхрын зогсоол руу орохдоо дотор нь хичнээн сул зогсоол байгааг гадаах дижитал самбараас харах бөгөөд ороод ногоон гэрэл ассан зогсоолд машинаа байрлуулах нь үнэхээр ухаалаг, орчин цагийнх. Зогсоолын асуудалтай манай нөхцөлд тохирсон шийдэл.
Заримдаа шопингдож байхад гэнэт л хоол идмээр санагддаг. Тэгвэл энэ асуудлыг мөн л шийджээ. 1-р давхрын худалдааны зааландаа шинэхэн амтат хоолнуудаар үйлчилдэг. Өлссөн хүн дэлгүүр хэсэхдээ буруу сонголт хийчих гээд байдаг гэсэн.
Тооцооны хуудастай хамт хэвлэгдэн гарах урамшууллын мэдээлэл бүхий хуудас. Хэнд зориулан ямар бэлэг, урамшуулал, үйлчилгээ үзүүлж байгааг энэ хуудас тодорхой хэлээд өгнө. Зогсоолын төлбөрийг ч энэ хуудсаараа төлчихдөг. Хэрэгтэй зүйл билээ.
Ямар нэгэн томоохон баяруудаар л зарлагддаг байсан хямдрал урамшууллыг өөрчилж байнгын хямдрал, урамшуулал зохион байгуулж үйлчлүүлэгчдэдээ бэлэг барьж байгаа нь талархууштай. Үүнийг дагаад өрсөлдөөн ч бий болж энэ өрсөлдөөн дундаас хэрэглэгч бид л хожиж байгаа нь үнэн.
Зорин ирсэн үйлчлүүлэгчид дундаа төрөл бүрийн хөгжөөнт тэмцээн уралдаан зохиож шагнал урамшуулал гардуулж байна.Үйлчлүүлэгчид нь идэвхитэй оролцож, дэмжиж байгаа нь халуун дулаан уур амьсгалыг мэдрүүлж хөгжилтэй Имартыг бий болгож байгаа дүр зураг харагдлаа .
Сэтгэгдэл ( 0 )