Найман шарга валют арилжааны төв ам.долларын ханш 2290 төгрөгтэй тэнцэж байна. Харин арилжааны банкууд 2282 төгрөгөөр авч, 2293 төгрөгөөр худалдаалж байгаа юм.
Валютын ханш тасралтгүй өсч байгаа ийм үед Монголбанк ямар арга хэмжээ авч ажиллах талаар Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан мэдэгдэл гаргасан. Тэрээр “Төв банк /МонголБанк/-ны тухай хуульд төгрөгийн тогтвортой байдлыг хангах нь тус банкны нэг үндсэн чиг үүрэг болохыг заасан байдаг. Үүнд ханшийн тогтвортой байдал ч тодорхой хэмжээгээр багтдаг. Тиймээс төгрөгийн тогтвортой байдлыг хангахын тулд Монголбанк анхаарч ажиллана. Валютын ханш замбараагүй өсөх нь импортын барааны үнэ ханшид шууд нөлөөлж, түүнийгээ дагаад ард иргэдийн амьдралд хүндрэл үүсгэдэг. Нөгөө талаар арилжааны банкуудын зээлийн бодлогод нөлөөлдөг. Ихэнх зээлдэгч нар валютын зээлтэй байдаг учраас бид энэ асуудалд анхаарал хандуулж байгаа” гэсэн юм.
Т.НОМИН
Сэтгэгдэл ( 0 )