Төсвийн тухай хуулиудыг өргөн мэдүүллээ

Автор | Zindaa.mn
2016 оны 09 сарын 30

2017 оны төсвийн тухай, нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг Сангийн сайд Б.Чойжилсүрэн УИХ-д өргөн мэдүүллээ. Сүүлийн жилүүдэд нэмэгдүүлсэн зарлага санхүүжилтийг богино хугацаанд бууруулж, зохицуулалт хийх боломж хязгаарлагдмал байгаа аж. Тиймээс зарлагын шинэчлэлийг үе шаттайгаар хэрэгжүүлэх шаардлага үүссэн гэж Сангийн яам мэдээлж байна. 2017 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого таван их наяд 974 тэрбум төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлага найман их наяд 564 тэрбум төгрөг байхаар төсвийн төсөлд тусгасан байна. Өөрөөр хэлбэл нэгдсэн төсвийн нийт алдагдал хоёр их наяд 589.2 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 9.9 хувь болохоор байгаа талаар төслийн танилцуулгад дурдсан байна. Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ ойрын жилүүдэд төдийлөн өсөхөөргүй байдал ажиглагдаж байгаа аж. Тиймээс богино болон дунд хугацаанд төсвийн орлого огцом нэмэгдэхээргүй байгааг танилцуулгад дурдсан байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top