Төлбөрийн тэнцлийн урсгал тэнцэл 31.5 сая ам.долларын алдагдалтай гарчээ

Автор | Zindaa.mn
2016 оны 10 сарын 03

Монголбанкнаас мэдээлснээр төлбөрийн тэнцлийн урсгал тэнцэл наймдугаар сард урьдчилсан байдлаар 31.5 сая ам.долларын алдагдалтай гарсан байна. Энэ нь өнгөрсөн онтой харьцуулахад 85 хувиар буюу 181.1 сая ам.доллараар буурсан дүн аж. Үзүүлэлт буурахад орлогын дансны алдагдал 37 хувиар буюу 249.3 сая ам.доллараар буурсан нь гол нөлөөтэй байжээ. Хөрөнгө ба санхүүгийн дансны хувьд 195.2 сая ам.долларын ашигтай гарсан нь өнгөрсөн оны мөн үеэс 65 хувь буюу 356.1 сая ам.доллараар буурсан үзүүлэлт юм. Энэ нь багцын хөрөнгө оруулалт болон бэлэн мөнгө, харилцах дансны санхүүжилт багассантай холбоотой аж. Түүнчлэн Төв банкнаас тайлбарласнаар шууд хөрөнгө оруулалт болон бусад хөрөнгө оруулалтын дансанд орсон өөрчлөлт нь "Оюу Толгой" компани хөрөнгө оруулагчаас авсан зээлээ арилжааны зээлээр дахин санхүүжүүлсэнтэй холбоотой юм байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top