Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанкнаас хамтран дотоодын компаниудад үндэсний мөнгөн тэмдэгтээр төлбөр тооцоо явуулж байгаа эсэхийг шалгажээ. Энэхүү шалгалтад зочид буудал, хувийн дунд сургууль, үнэт эдлэлийн дэлгүүрүүдийг хамруулсан байна. Улмаар шалгалтад хамрагдсан зарим зарим байгууллагууд төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр хийгээгүй зөрчлүүд илэрчээ.
Өөрөөр хэлбэл, зарим дунд сургууль, үнэт эдлэлийн дэлгүүрүүд Монголбанкны зөвшөөрөлгүйгээр бараа бүтээгдэхүүнийхээ үнийг гадаад валютаар илэрхийлсэн, ажилтан албан хаагчдынхаа цалин хөлсийг төгрөгөөр олгоогүй зэрэг илэрсэн байна.
Иймд тус зөрчлүүдийг арилгуулахаар “Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хууль”-ийн дагуу шаардлага тавьж, тухайн үйл ажиллагаанаас олсон орлогыг хурааж улсын орлого болгох үүрэг даалгавар өгчээ.
Мөн таван аж ахуйн нэгжид захиргааны хариуцлага ноогдуулж, торгуулийн арга хэмжээ авсан байна.
Сэтгэгдэл ( 1 )
Mongold uil ajillagaa yvuulj baigaa suljeenii company dollaraar tootsoo hiij baina DXN , Tenshen geh met