Оросын нефть олборлолт өнгөрсөн сард 4 хувиар өсчээ

Автор | Zindaa.mn
2016 оны 10 сарын 04

МОСКВА. /Xinhua/. ОХУ-д өдөр тутам олборлож буй нефтийн хэмжээ өнгөрсөн есдүгээр сард 11.1 сая баррельд хүрч, дээд амжилт тогтоосон байна. Энэ нь сард 4 хувиар өссөн үзүүлэлт бөгөөд 1991 оноос хойших хугацаанд хамгийн их өсөлттэй сар байлаа гэж тус улсын Эрчим хүчний яам мэдэгдэв.

Өнгөрсөн сарын сүүлчээр ОПЕК-ын гишүүн орнуу олборлолтыг хязгаарлах талаар урьдчилсан хэлэлцээрийг байгуулсан билээ. Энэ хэлэлцээрийн хүрээнд ОПЕК-ын гишүүн орнуудын олборлолтын хэмжээ өдөрт 32.5-33 сая баррель болж буурах юм.
 
"Энэхүү талаарх тохиролцоог ОХУ анхааралтай ажиглах болно. Бид энэ хэлэлцээрт заасан түвшинд олборлолтын хэмжээг барих байр суурьтай байгаа" гэж Оросын Нефтийн сайд Александр Новак мэдэгдэв.
 
Уг хэлэлцээрийг өнгөрсөн сарын 26-28-нд Алжирт болсон Олон улсын эрчим хүчний форумын хүрээнд болсон уулзалтын үеэр баталсан бөгөөд ОХУ уг уулзалтад оролцсон байна.
 
Д.Нямтулга

   Эх  сурвалж: "Монцамэ” агентлаг

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top