УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж өнгөрсөн долоо хоногт мэдэгдэл хийхдээ Эрдэнэтийн ТУЗ-ийн даргаар хэн ажиллаж байгаа нь тодорхойгүй, Сангийн яам хангалттай мэдээлэл өгөхгүй байна гэсэн.
Тэгвэл өчигдөр хэвлэлийн бага хурал хийсэн “Эрдэнэт” үйлдвэрийн захирал Ц.Даваацэрэн уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр”-ийн ТУЗ-ын даргаар Да.Ганболд ажиллаж байгааг хэлсэн юм.
Да.Ганболд өмнө нь “Эрдэнэс Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан билээ.
Тэрээр Оюутолгой компани дахь Монголын талын 34 хувийн эрх ашгийг хамгаалах үүрэгтэйгээр ажиллаж байсан бөгөөд өнгөрсөн сард ажлаа хүлээлгэн өгсөн гэх мэдээлэл байна.
Сэтгэгдэл ( 4 )
Гадаадынханд хэн баялагаа хэн үр ашиггүй зарах вэ гэдэг уралдаанд алтан медаль авдаг энэ хүнийг Монголоос зайлуулаач ээ 4 тонн алтны хэрэг,ОТ гээд яагаад дандаа үр ашиггүй болгонтой нэр холбогддог амьтан бас л Эрдэнэттэй нэр холбогдсон явах юм ард түмнээ багахан доромжлоорой Ц.Даваацэрэн гуай бид тэнэг биш шүү
Монголд энэнээс өөр хүн байдаггүй юм байхдаа. Дандаа мөнгөтөй газар энэ хятад байх юм
Болиоч ээ, энэ хүн авилгачдын итгэлт хүн гэдгээ өмнө нь ч харуулсан шүүдээ. Жинхэнэ эздийг хайцаалан энд тэнд томилогдон сууж байхаасаа Ичдэггүй юм бх даа, чааваас. Мянганы сорилын сан, Оюу толгой, Эрдэнэт үйлдвэр ... гээд хувийн ашиг сонирхол буцалсан газар бүрт энэ хүн явж байна. Элбэгээгийн хүн Гэдэг нь тодорхой.
Юу болоод байнаа. Энэ төрийг Ардын нам барьж байгаа юм биш үү. Ганболд АН шдээ