Коксжих нүүрсний үнэ өсч эхэлсэн нь зарим улсад эерэг нөлөө үзүүлж байна

Автор | Zindaa.mn
2016 оны 10 сарын 17

Австралийн чулуун нүүрс, ашигт малтмалын худалдаа, экспортын хэмжээ урьд өмнөх саруудаас эрс нэмэгдсэн үзүүлэлт гарчээ.  

Статистикийн мэдээгээр Австралийн ачаа тээвэрлэлтийн хэмжээ өмнөх сартай харьцуулахад найман хувиар, харин импортын хэмжээ гурван хувиар нэмэгджээ. Экспортын түвшин ийнхүү нэмэгдэж байгаа нь уналтад орж буй эдийн засагт хамгийн том нэмэр болно хэмээн эрх баригчид найдаж байгаа юм. Экспортын орлого өсөхөд коксжих нүүрсний үнэ дэлхийн зах зээлд өсч, компаниуд олборлолтоо нэмэгдүүлсэн нь голлон нөлөөлсөн байна. 

 

С.Алдар

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top