Өмнөговь аймагт МАН илт давуу ялалт байгууллаа

Автор | Zindaa.mn
2016 оны 10 сарын 19

Орон нутгийн сонгуулийн дүн тодорхой болж эхэллээ. Тэгвэл Өмнөговь аймгийн 15 сумаас 12 суманд МАН ялалт байгуулсан урьдчилсан дүн гарчээ. Тодруулбал, тус аймгийн 21 мандат бүхий сумдаас МАН хэдэн мандатыг нь өөрийн болгосон талаар дараах дүн мэдээ байна.

Үүнд, Баяндалай суманд 12 мандат, Булган суманд 17 мандат, Гурвантэс суманд, 16 мандат, Мандал-Овоо суманд 10 мандат, Манлай сумын 18 мандат дээр МАН-ын нэр дэвшигчид ялалт байгуулсан аж.  Тэгвэл Ханхонгор сумын 20 мандатын төлөө хоёр намын 40 нэр дэвшигч өрсөлдсөнөөс МАН-ын нэр дэвшигчид 100 хувь буюу үнэмлэхүй ялалт байгуулсан байна.

Харин Ханбогд болон Хүрмэн суманд АН ялалт байгуулсан гэдгийг эх сурвалж мэдээллээ. Тус аймгийн сонгогчдын ирц бүх сум, багт 50 хувьдаа хүрсэн учраас дээрх дүн мэдээ өөрчлөгдөхгүй байх боломжтой. Өөрөөр хэлбэл, нэмэлт санал хураалт явуулах шаардлага үүсэхгүй гэсэн үг юм. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top