Г.Батбаяр: Н.Мөнхбат гэм буруутай нь тогтоогдоогүй байхад цагдан хорих ёсгүй

Автор | Zindaa.mn
2016 оны 10 сарын 21

Одоогоос гурван жилийн өмнөөс Хөгжлийн банкны тухай асуудлууд чих дэлссээр өдийг хүрлээ. Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбатыг Авлигатай тэмцэх газраас эрүүгийн хэрэг үүсгэн баривчилж ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан юм.

Түүнийг Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйл, 150.3265.2-т зааснаар буюу албан тушаалтан эрх мэдлээ урвуулан ашиглаж, бусдын эд хөрөнгийг завшин, үрэгдүүлсэн болоод бусдын эд хөрөнгийг болгоомжгүйгээр үрэгдүүлсэн, онц их хэмжээний хохирол учруулсан гэж хуулийнхан үзэж, ийнхүү цагдан хорьсон байна. Түүнчлэн "Чингис", "Самурай" бондын олголт, зарцуулалттай холбоотой асуудлаар баривчилсан гэх мэдээллийг өмнө нь бид мэдээлж байсан.

 

Энэ талаар Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбатын өмгөөлөгч Г.Батбаяртай уулзаж ярилцлаа.

 

Н.Мөнхбатыг албан ёсоор хэзээ хоригдов. Асуудал одоогийн байдлаар ямар шатандаа явж байна вэ?

Н.Мөнхбатыг 2016.10.11-ний өдрөөс эхлэн хорьж эхэлсэн. Цаашдаа хэрэг хаашаа эргэх нь одоогоор бол тодорхойгүй байна. Асуудал шийдэгдээгүй байгаа энэ үед тодорхой хариулт өгөх болоогүй гэж үзэж байгаа.

Н.Мөнхбатын талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэсэг бужигналаа. Энэ тал дээр түүний өмгөөлөгчийн хувьд хариулт өгөхгүй юу?

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж байгаа шиг идсэн, уусан зүйл байхгүй. Н.Мөнхбатын ямар учраас шалгагдаж байгаа талаар сайн ойлголтгүй шуугиад байх шиг байна. Энэ бол худлаа зүйл.  Өөр зүйл дээр шалгуулж байгаа. Тухайлбал, банкны гүйлгээ болон өдөр тутмын үйл ажиллагаатай холбоотой зүйлүүдийг шалгаж байгаа. Мэдээж мөнгөтэй холбогдуулан шалгагдаж байгаа нь л үнэн болж таарж байгаа юм. Тухайлбал, 2014-2015 оны асуудлын талаар шалгагдаж байгаа. Ийм дансанд байх ёсгүй, гүйлгээ хийсэн нь буруу гэх мэт жишээний. Энэ нь Эрүүгийн хуулийн 153-т заагдсан үндэслэлээр шалгагдаж байгаа. 153 гэдэг зүйл анги маань 2016.07.02-нд өршөөлийн хуульд хамрагдчихсан асуудлууд байгаад байгаа юм. Гэхдээ энэ маань түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэсэн үг биш. Одоогийн шалгагдаж байгаа үйлдлүүд нь хуульд нийцсэн үгүйг шүүх шийднэ. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13.1 хэсэгт заасны дагуу, шийтгэх тогтоол гарснаар хүнийг гэм буруутай гэж тооцно. Хийх ёстой зүйлээ хийснийх нь төлөө гэм буруутай үйлдэл үйлдсэн мэтээр яриад байгаа юм.

Гэмт хэрэг үйлдээгүй байхад нь түүнийг шалгаад байгаа хэрэг үү ?

Гэмт хэрэг үйлдсэн эсэх нь тодрхойгүй байхад хүнийг цагдан хорьж байгаа нь буруу юмаа гэж би үзэж байгаа. Яахав тухайн этгээдийг шалгаад, ямар үр дүнд хүрэх нь эрх бүхий байгууллагын асуудал. Гэхдээ шалгахдаа хуульд нийцүүлж шалгах үүрэгтэй. Хэдий шүүх, хуулийн байгууллага байсан ч хууль зөрчин шалгах эрх байхгүй шүү дээ.

Өршөөлийн хуулийн талаар нэг юм асууя. Н.Батбаяр болон Н.Мөнхбат нарыг бас мөнгөөр далайлган эрх бүхий хүмүүсээр энэхүү хуулийг батлуулсан гэх цуу яриа гараад байсан. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна?

Тийм юм байхгүй. УИХ-ын олонхи гишүүдийн саналаар дэмжигдэж батлагдсан зүйл шүү дээ. Ингэхдээ бүхэлд нь ч өршөөгөөгүй. Зарим зүйлийг орхигдуулж баталсан байдаг. Албан тушаал болон авлигын гэмт хэргүүдийг өршөөгөөгүй. Дээрх этгээдүүд тийм зүйл хийсэн гэх үндэслэл байхгүй.

Гурван жилийн өмнө яг энэ асуудлаар ХМ-ийн хэрэгслүүд цацаж байсан. Тухайн үедээ энэ асуудал Н.Мөнхбатын талд шийдэгдсэн байдаг. Гэвч эргээд яагаад сөхөгдөх болов оо ?

3 жилийн өмнөх үйлдлүүд тэр үедээ дуусчихсан. Тэрнэээс хойш 14,15 оны үйлдлүүдийг шалгаад байгаа юм. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд зөвхөн шийдэгдчихсэн асуудлыг дахин сөхөж тавиад байгаа юм.

Саяхан өгсөн ярилцлагадаа энэ хэргийг Япон руу шилжүүлнэ гэсэн байсан. Ямар учраас тийшээ шилжих гэж байгаа вэ ?

Япон руу хэргийг шилжүүлнэ гэж гуйвсан байдлаар яриад байгаа юм. Нарийвчлан хуульд шилжүүлэн шалгах юм бол Японд мөнгө авсан, гарын үсэг зурсан, гэрээ контракт үүсгэсэн. Гэрээнд заагдсанаар мөнгөний тал дээр асуудал гарвал арбитрын шүүхээр шийдвэрлэнэ. Энэ мэтээр хуулиараа, байгуулсан гэрээний дагуу шалгавал Японы олон улсын хөгжлийн банкны нөхдийг барьж авчраад шалгах болоод байгаа юм. Япончууд бид гомдолтой, Н.Мөнхбат биднийг залилчихлаа гэх юм бол түүнийг Япон улсын газар нутаг дээр ирэхэд нь барьж авах эсвэл шилжүүлэг хийж байцаан шүүх ёстой юм гэж ярьсан юм уг нь бол. Тэгээд ч япончууд одоогоор гомдол гаргаагүй. Ийм нөхцөл байдал ч үүсээгүй дахиад 10 жилийн хугацаа үлдсэн байна.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
d(122.254.126.2) 2016 оны 10 сарын 24

harvaas shunalin tulam bnlda

0  |  0
Zochin(76.21.141.71) 2016 оны 10 сарын 23

Ene Batbayr gej nohoin golog hudalch novsh shuu ard tumeen!!! Estoi zalitai luivarchin muu hun bgaa yum,bi medehiin deedeer medne!!!

0  |  0
Zochin(202.21.124.134) 2016 оны 10 сарын 22

Ene nuhur yavch shydarga nuhur bish haana mungu idsen bn tend idsen nuhriig umguulj yavah ium.

0  |  0
Shudraga irgen(122.254.126.2) 2016 оны 10 сарын 21

ene batbayr gegchid helhed chi zugeer hutsalgui duugai bai gej helie!yaduuchuudad iim maygaar hamgaalahuu chi??? Ter munhbatig horij tsagdaj baij baitsaah huulitai uchraas l horij bgaam! Uhsnii gem buruutai ni togtoogdoogui baihad gej?? ene nee s iluu yaj togtoogdhiim >???? buh barim ni baina shde? Chi zugeer mungunii uner avchaad buu gonshigonood bai za!!! Horih ch heregtei yasig ni tsaital horih heregtei! Muusain luivarchidig hamsaatnuudig ni bugdiig ni shalgaarai!!!

0  |  0
Зочин(139.5.219.150) 2016 оны 10 сарын 21

Ядуу айлын хүү хулгай хийсэн бол энэ нөхөр өмгөөлөхгүй шүү дээ. Тэгэхээр хууль шүүх шударга бус гэдэг нь эндээс л харагдаж байна. Нүүрсний Гансүхийг бас нэг ийм нөхөр хамгаалаад л байсан ч ял аваад шоронд суусан.

0  |  0
Top