ЯЛИХГҮЙ ЯМБА-нд зориулсан ЯМААНЫ ГАРЗ-гүй сайдуудыг цомхотгоё

Автор | Zindaa.mn
2016 оны 10 сарын 21

Засгийн газар хэмнэлт, төсвийн таналт хийх хэрэгтэй гэж ярьсаар байгаа боловч түүнийгээ бодит ажил хэрэг болгохгүй байсаар байна. Тэр тусмаа төсвийн зардлыг хэмнэх талаар Ж.Эрдэнэбатын Засгийн газар юуг ч хийсэнгүй гэхэд болно. Тэр дундаа Ч.Сайханбилэгийн үед 15 яам байсныг 13 болгосон гэх нэр л зүүснээс биш бодит таналт, давхардсан үүрэг, хүнд суртлыг хумих бодлого баримтлаж чадаагүй гэхэд болно. Аж үйлдвэрийн яам, Хүнс хөдөө аж ахуйн яам тус тусдаа байсныг нэгтгэсэн, Хөдөлмөрийн яам, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам гэж тусдаа байсныг нэгтгэсэн. Ж.Эрдэнэбатын шинэчлэл ингээд л дууссан. Бусад яам нь нэр, зүс нь солигдсоноос бусдаар өөрчлөгдөөгүй. Уг нь 9-11 болтол цөөлөх боломж байсан уу гэвэл байсан юм. Харамсалтай нь, албан тушаал, сайдын шан горьдсон олон гишүүдийнхээ амбицийг хангахын тулд МАН-ын зүгээс хямралын эдийн засагт тохирсон бүтцийг зурж чадаагүй билээ.

Төрийн данхар бүтцийг танах шийдлийг хэрэгжүүлэхэд одоо ч оройтоогүй байна. Дэд сайд нарын орон тоо, тэдэнд өгөх цалинг хэмнэж, эхний ээлжинд агентлагуудаа цөөлж, хооронд нь нэгтэх зэрэг арга хэмжээг авах шаардлага байсаар. Гэвч Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат үүнд эрх мэдэл, санаачлага, эр зориг дутаад байгаа бололтой. Хэрэгцээгүй гэж үзсэн улс төрийн албан тушаалыг байхгүй болгож, зарим давхардсан үүрэг, чиглэл бүхий агентлаг, газруудыг нэг болгож цэгцлэх улс төрийн зориг түүнээс хэзээ гарах вэ. Төсвийн зардлыг танах, төрийн албан хаагчдыг цомхотгох тухай уг нь их л ярьж байна. Гэвч сургууль, цэцэрлэг, эмнэлгээ цомхотгож болохгүй учраас хэн цомхотголд өртөх вэ гэхээр төрийн захиргаа, төрийн тусгай хүмүүсээ багасгахаас аргагүйд хүрнэ.  

Ж.Эрдэнэбатын Засгийн газарт хасчихлаа гэхэд гарзгүй, байлгалаа гэхэд олзгүй улс төрийн албан тушаалууд бий. Тухайлбал, Шадар сайд, дэд сайдууд. Ерөнхий сайд гэж байгаад түүнд зөвлөх нэртэй улс төрийн албан тушаалтнууд байсаар байтал дахин нэг том, данхгар Шадар байхын хэрэг бий гэж үү. Төрийн нарийн бичгийн дарга гээд албан тушаал байсаар байтал дэд сайдын хэрэг бий гэж үү.  Тэдгээр албан тушаал дээр хэн байгаа нь чухал биш, гагцхүү эдгээр албан тушаалын хэрэг яг чухамдаа бий эсэх тухай ярьж байна л даа. Төдийлөн хэрэгцээ шаардлагагүй гэж үзээд цомхотгож хасч болмоор санагдана.

Ер нь тэрээр төрөөс заавал орон тоо гаргаж хийх шаардлагагүй ажил дээр баахан орон тоо үүсгэсэн байдлыг шүүмжилдэг. Тэдгээрийн дотор дэд сайдуудын албан тушаал багтдаг. Энэ албан тушаал нь бүх яамны сайд нарын тэргүүн зөвлөх маягийн алба эрхэлдэг болж таарч байна. Үүнийг сүүлийн үед монголчууд орон тооны болон орон тооны бус зөвлөх гэх ганган нэрээр илүүтэй хэрэглэх болсон. Тэгэхээр сайдын зөвлөх гээд л орон тооны бус байдлаар шийдчихэж болмоор ч шиг. Зөвлөхүүд бол зөвхөн зөвлөх үүрэгтэй бол Монгол Улсын дэд сайд шийдвэр гаргах хэмжээнд оролцох эрх мэдэлтэй.  Одоогийн ялгаа бол ердөө л энэ. Гэвч энэхүү эрх мэдэл нь хуулиараа мөнөөх хариуцаж буй яамны сайдад байдаг болохоос мань дэд сайд дангаараа нэг ч тогтоол шийдвэр гаргаад явах боломжгүй. Ийнхүү эрх мэдлийн тодорхойгүй байдалд байдаг хэрнээ нэг л олон сайд сэтэр зүүнэ. Ёстой л уурга өгөөгүй хэрнээ морь барьж ир гээд явган явуулчихаж байгаатай л адил хэрэг.

Эсвэл нэг зарцад хоёр ноён заагаад өгчихсөн шиг л юм болж байна. Төсвийг хэмнэж, төрийн албаны орон тоог хэмнэх тухай ярьж л байгаа юм бол шаардлагагүй албан тушаал, хэрэгцээгүй эрх ямбыг танахаас эхлэх ёстой байх. Ялихгүй ямба эдлүүлэхийн төлөө гаргаж ирсэн ямааны гарзгүй алба бол яг үнэндээ Шадар сайд хийгээд дэд сайдуудын сэнтий билээ.  

 

Д.Дамдинжав

Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Altansukh(203.91.118.106) 2017 оны 09 сарын 04

Edneer mergjliinh ni chaddag ajil baival hiilgee Ded said gej yamarch ynm baidgiin huuchno 1 r orlogch orlogch morlogch gesen sonin albuudiig oogshuuleed, tegvel hereggui TNBD nariig arilga. bas l nege hereggui budlianii ezed. Toriin albiig alba shig ch avaad yavchihaj chadahgui orovdmoor humuus bas baina.

0  |  0
Шилэн цогоод дургүй (202.179.25.1) 2017 оны 07 сарын 20

Шилэн Цогоо гэж жантажны дарваан харыг хамгийн түрүүнд зайлуулаач ээ . Хачин юм байснаа марьсан байналэ шд .

0  |  0
өвчтөн (202.179.25.1) 2017 оны 07 сарын 20

Нэг эмч нэлээд олон эмчийн ажлыг хийж ядарч унатлаа зүтгэж байна . Жижүүрт хоночихоод шууд буугаад гэртээ харьдаг гэж бодож байна уу . Үгүй юм билээ . 8 цагийн ажлаа хийж дуусгаад орой нь гэрийн бараа хардаг юм билээ шүү . Өмнөөс нь гайхаж цочирдлоо . Ямар ажил гэхээрээ жижүүрээс буугаад амрах эрхгүй ажлаа үргэлжлүүлээд хийдэг юм бэ. Алдаа гэрвэл эмчийн буруу болно . Амралтгүй ажилладаг робот тэд биш . Дэд сайдын цалин бараг 2 эмчийн цалин байх шүү . Хэрэгцээгүйг тэжээж ямбатныг ярвайлгаад яахуу. Эмчийн ажлыг нормоор нь хийлгэе ээ . Алтан амиа авруулаад эмчийг өрөвдөн бичсэн иргэн хүн байна

0  |  0
Эмч(27.123.214.106) 2017 оны 07 сарын 19

ЭМ дэд саад гэж ажилгүй хов базсан авгай энэ салбарт гай чирэхээс цаашгүй! Сая сонгуулиар сайдтайгаа зөрөн барин эмч нарыг зугаалганд хшчээр явуулж байж яавдаа

0  |  0
Бэлтгэл офицер(27.123.214.84) 2017 оны 07 сарын 18

Үнэндээ батлан хамгаалахын дэд сайд Дуламдорж гэх нөхрийн хэрэг манай салбарт алга. Түүгээр шийдүүлэх нэг ч асуудал байхгүй. Зүгээр анги салбар энэ тэрүүгээр сэлгүүцсэн нэг дарганцар байна. Уг хүн нь Онцгой байдал, Монгол шууданг нураасан хүн шүү дээ. Энэ нөхрөөс эхлэх нь хамгийн зөв

0  |  0
Зочин(202.9.40.34) 2017 оны 07 сарын 18

дэд сайд байтгуай газрын дэд дарга,хэлтсийн дэд дарга гээд олон төрийн байгууллагууд байна штэ.Төсвөө эндээс хэмнэх хэрэгтэй.

0  |  0
irgen(122.201.23.226) 2017 оны 07 сарын 18

zuv shdee ed nar chin undur tsalin deer mashin unana yamba edlene bas l huurhun heden tugrug tusvuus garaal yavchina shdee

0  |  0
жаргал(202.179.31.55) 2017 оны 07 сарын 18

Дэд сайд гэдэг цол гуншин хэнд хэрэгтэй юм бэ. Дэд сайдгүй ганц яам толгойлоод аваад явчихаж чадахгүй байгаа бол сайд нь ч гэсэн зайлаад чаддаг хүнд нь өгсөн нь дээр ш дээ.

0  |  0
Zula(126.236.162.216) 2017 оны 07 сарын 18

Mash zov sanal bna

0  |  0
иргэн(202.21.106.161) 2017 оны 07 сарын 18

Бялууны хэсэг шүү дээ, өөр албан тушаал олж өгч чадахгүй болохоороо дэд сайд болгож бялууны зүсэм хүртээж бгаа нь тэр, улсын эдийн засаг ямар байх нь тэдэнд хамаа бгүй шүү дээ

0  |  0
shilen tsogoo(66.181.187.246) 2017 оны 07 сарын 17

er ni ded saidin hereg yu bnaa shal demii oron too sanagdaad bdg ym hudlaa dargantsar ymnuud neeh olon darga nar boluil taarna

0  |  0
халамцуу эр(49.0.187.147) 2016 оны 10 сарын 25

60 тэрбум аа тэгээд яаж хаахийн ингэж л хаана ш дээ.

0  |  0
Irgen(103.57.93.79) 2016 оны 10 сарын 21

Yag unen ug ni tsomkhotgoson ni l deer

0  |  0
санхүүч(43.242.243.75) 2016 оны 10 сарын 21

төсвөөрөө цомхотгох хэрэгтэй

0  |  0
Top