Гадны БАНКУУД Монголд орж ирвэл Ерөнхий сайд хэлснээсээ буцна

Автор | Zindaa.mn
2016 оны 10 сарын 25

Монголд Bank of China-ийн салбар байгуулагдах асуудал дахин яригдаж эхэллээ. Хоёр, гурван жилийн өмнөөс тус асуудал хөндөгдөж, олон нийт болоод эдийн засагчдын зүгээс ихээхэн эсэргүүцэлтэй тулсан учир  “Bank of china” салбараа нээж чадалгүй 2013 оны нэгдүгээр сард Улаанбаатар хотноо төлөөлөгчийн газраа нээсэн билээ. Тэгвэл өнгөрсөн хугацаанд дотоод болон гадаадын компаниудаас 3 тэрбум  гаруй ам.долларын зээлийн хүсэлт хүлээн авчээ.

Энэ тухай Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хэлэхдээ "Өнөөдрийн байдлаар Монгол Улсад салбараа нээгээд, үйл ажиллагаагаа явуулах хүсэлтэй байгаа гадны дөрвөн банк байгаа. Одоогоор тэр дөрвийн нэрийг хэлэх боломжгүй. Тэдгээрийн нэг нь “Bank of china” юм. Бид  эдгээр банкуудыг судалж байгаа. Судалгаа тооцоогоо сайн хийж байгаад шийдвэрээ гаргана" хэмээн хэлж байсан хэдий ч өнөөдрийг хүртэл оруулж ирэх эсэх нь шийдэгдээгүй байна. 

Тэгвэл үүнтэй зэрэгцэн Монголбанк БОДЛОГЫН ХҮҮГЭЭ 10.5 хувиас 4.5 хувиар нэмэгдүүлж 15 ХУВЬ болгох шийдвэрийг гаргав. Энэ нь банкны секторт ашигтай ч харин бусад ААН, иргэдэд халтай шийдвэр байв. Тиймээс энэ цаг үед иргэдийн гол хүсэл нь гадны банкуудыг оруулж ирэхийг ихээхэн дэмжиж буй юм. Тухайлбал, гадны банк орж ирэх нь Монголчуудын болон дотоодын банкнуудын сүйрэл дампуурал биш. Харин ч банкууд шинээр сэтгэн өөрчлөгдөн эрүүлжиж, иргэдийн бизнес сэтгэхүй хөгжин сайжирч өөдлөн дэвжихийн эхлэл байх болно" хэмээн иргэд үзэж байгаа бол судлаачдын зүгээс эсрэг байр суурьтай байгаа юм. 

Тэд “Гадны банк орж ирвэл дотооддоо өрсөлдөөн бий болно. Цаашлаад дотоодын банкны мөнгөн дүнгийн хэмжээ, олгож буй зээлийн хувь хүүгийн хэмжээ, цаг хугацааны хувьд өрсөлдөх чадваргүй болно. Энэ бол манай эдийн засгийн дорой байдлыг ашиглаж буй хэлбэр"  гэж үзэж буй.

Аль ч орны эдийн зас­гийн гол бүрдэл нь банк. Эдийн засгийн  хүнд нөхцөлд  Монголын банкууд томоохон зээл олгож чадахаа байсан учир гадны банкууд үүнийг орлох юм гэнэ. Тэгэхээр жижиг, бичил зээлүүд хүссэн хүсээгүй “Bank of China” руу шилжинэ гэсэн үг. 

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Сангийн сайд байхдаа "Гадны банк орж ирвэл арилжааны банкуудад дарамт болно. Цаашлаад арай гэж үйл ажиллагаа явуулж байсан банкуудыг сөхрүүлж магадгүй. Үүний оронд Монголын төр нэгдсэн бодлогоор банкны хүүг багасгах тогтолцоог зохицуулах нь илүү оновчтой" гэж хэлж байсан.

Тэгвэл өнөөдөр "Bank of china”-аас гадна гадны гурван ч банкны хүсэлтийг хүлээн зөвшөөрч магадгүй болоод байна.

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
b(220.90.55.174) 2016 оны 10 сарын 28

Гадний хараа хяналтанд орох үүсвэрээ тавиж байгаан бишүү....hetsvv dee Mglooroo hogjie ooo

0  |  0
зочин(103.229.122.231) 2016 оны 10 сарын 27

...хөгжлийг хойш татагчидтай байгаа үүнийг л давж гарвал чи жинхэнэ түүхэнд үлдэх ер.сайд болно эс чадваас чяцга сайхан балагийн өрөөсөн гутал болж түүхэнд үлдэнэ.

0  |  0
зочин(103.229.122.231) 2016 оны 10 сарын 27

Гадны банкийг оруулж ирэх нь хамгийн зөв шүү .гэхдээ зарим зүйл дээр нь хязгаарлалт тавьж болно доо ж-нь их хэмжээтэй газар нутгаа тавьж болохгүй гэж. миний харин үл.хөдлөх хөдлөх хөрөнгө үгийг бол болноо барьцаанд алдлаа гэхэд байшинг зөөгөөд явахгүй шүү дээ .1биш дор хаяж 3 банк оруулах хэрэгтэй ингэж байж зээлийн хүү буурч үйлдвэрүүд сэргэж бизнес цэцэглэж эхэлнэ үүнтэй зэрэгцээд бусад санхүүгийн зах зээлүүд хөгжиж эхэлнэ ж-нь хөрөнгийн зах зээл ,даатгал гм.үүнийг зоригтой хий эрдэнэбат аа цаана банк гээд луйварчид үүнийг дагасан улс төрч нэртэй хулгайчид өөрсдөө баяжиж улс орны хөгжлий...

0  |  0
Үнэн(139.5.217.244) 2016 оны 10 сарын 26

Дотоодын банкууд ард түмнийг өндөр хүүгээр шулан мөлжиж байна. Тэгсэн мөртлөө гадны хямд хүүтэй банкуудыг оруулж ирэхээр дургүйцээд янз бүрийн явуулга хийгээд байна. Дарга нар банкуудын эздээс айлгүй гадны ялангуяа гуравдагч орнуудын банкийг оруулж ирвэл ард иргэдэд бага хүүтэй зээл олдоно шүү дээ.

0  |  0
1234(202.179.31.107) 2016 оны 10 сарын 25

Гадны банк оруулж ирэх нь зөв. Гэхдээ орж ирэх банк нь аль нэг улсын төрийн мэдлийн банк байх нь зохисгүй юм

0  |  0
ИРГЭН(103.57.92.74) 2016 оны 10 сарын 25

БОЛЬЁ ОО

0  |  0
зочин(150.129.143.226) 2016 оны 10 сарын 25

Гадны банкыг зоригтойхон оруулж ирээ .Дэлхийд гадны банкыг оруулдаггүй 3 улс бна .үүнд хойд Солонгос. Куба. монгол гээд тэгээд хөгжлийг нь хар даа.манай банкууд өндөр хүүгээр компаниудаа, ард түмнээ мөлжөөд улмаар олигархууд тайгаа нийлээд улс орноо худалдан авч эхэллээ ж-нь Гок-ийг элбэг тэргүүтнүүд ХХБТАЙ хамтраад авчихлаа.мөн бусад санхүүгийн зах зээлийн хөгжлийг санаатайгаар гацааж бна ж-нь хөрөнгийн бирж.Эрдэнэбат тэргүүтэй ЗГ-ЫН нэн тэргүүнд хийх ажил гадны банкийг оруулж зээлийн хүүг бууруулж а.а.нэгжүүдээ ажиллах боломж олгох явдал шүү.

0  |  0
зочин(203.91.118.180) 2016 оны 10 сарын 25

гадны банк байвал оруулж ирээд зээлийн өндөр хүүд дарлагдсан ард иргэдээ даварсан банкуудын өндөр хүүтэй дарамтнаас салгаж өгөөч.бурхан минь

0  |  0
Top