Манай улс өргөн уудам газар нутагтай, байгалийн баялаг ихтэй орны тоонд ордог. Эрх мэдэлтнүүд байгалийн баялгаа ашиглаад дэлхийн баян улсуудын нэг болно гэх нь холгүй чихэн дээр цэцэг ургуулж байсан цаг саяхан. Гэтэл өнөөдрийн байдлаар ухаж, төнхүүлж, эвдэрч, сүйдсэн газар, хатаж ширгэж үгүй болсон гол мөрний сайр л үлдэж дээ. 2007 онд Монголд 18610 гол нуур, горхи булаг тоологдож байсан бол 2011 он гэхэд 5749 гол горхи ширгэж үгүй болсон гэх баримт байдаг. Өнөөдөр энэ тоо өссөн үү гэхээс буураагүй. Эдгээр гол мөрний ширгэж устсан шалтгаан нь мэдээж уул уурхай. Бүүр тодорхой хэлбэл алт олборолтын лицензийг замбараагүй олгосны үр дүн юм.
Сүүлийн үед алт олборлож байгаа компаниудын хэрээс хэтэрсэн үйлдэл ихэссэн тухай мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарах болсон. Тухайлбал, Төв аймгийн Заамар, Жаргалант сумын нутаг дэвсгэрт алтны хоёр компани алт олборлон тухайн газрын ойр орчимд байрлах голыг улаан, шараар нь эргэлдүүлж байгаа гэсэн мэдээлэл гарсан юм. Жаргалант сум нь хүнсний ногоо тариалдаг томоохон бүсүүдийн нэг. Гэтэл тус газар алт олборлолт хийж байгаа хоёр компаниас ноцтой зөрчил илрэх болжээ. Энэхүү үйлдэлд хяналт шалгалт хийхээр “Дэлхийн Монгол Ногоон Нэгдэл” ТББ газар дээр нь очсон байна. Тэд 713-А ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй, алт олборолтын үйл ажиллагаа явуулж байгаа “Тэн Хун” ХХК-ийн уурхайд очжээ. Ингээд “Байгаль орчныг хамгаалах тухай” хуулийн 32-р зүйлд заасан эрхийн хүрээнд тус компанийн захирал Сүн Юн Хуантай уулзаж уурхайн баримт бичигтэй танилцаж үзлэг хийх гэтэл уурхайд оруулахаас татгалзсан байна.
“Тэн Хун” компани нь 2011 оноос алт олборлох үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ. Мөн 2011 онд Байгаль орчны сайдаар ажиллаж байсан Л.Гансүхтэй тус компани үгсэн хуйвалдаж, хорт хог хаягдлын далан байгуулах нэрээр улсаас 5 тэрбум төгрөг авч хувьдаа завшин улсад их хэмжээний хохирол учруулсан гэх мэдээлэл байгаа юм байна.
Мөн Төв аймгийн Заамар суман дахь “Монполимет” групп нь “Усны тухай” болон “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газар ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хууль зөрчин, байгаль орчинд хохирол учруулж эхэлсэн байна. Энэхүү компанийн эзэн нь УИХ-ын гишүүн Ц.Гарамжав гэсэн мэдээлэл байгаа юм.
Ингээд нөхцөл байдлын талаар “Дэлхийн Монгол Ногоон Нэгдэл” ТББ-ийн гишүүд чухам юу гэж ярьсныг дор сийрүүлэн хүргэе.
“Дэлхийн Монгол Ногоон Нэгдэл” ТББ гишүүн Г.Алтанзаяа: Биднийг “Тэн Хун” ХХК-ийн үйл ажиллагааг шалгахаар очиход оруулахгүй байсан. Тиймээс бид өөрсдийн боломжийг ашиглан баримт цуглуулж эхэлсэн. Баримтнаас үзэхэд “Тэн Хун” ХХК нь хууль бус, ноцтой гэмт хэргийн шинжтэй үйл ажиллагаа явуулж байгаа нь тогтоогдсон. Тухайлбал, цианит натригаар угааж нарийсгасан хаягдлын далан нь стандарт бус, гадаадын буюу Хятад улсын иргэдийг хууль бусаар ажиллуулж байсан. Мөн тус компани өөрийн тусгай зөвшөөрлийн талбайгаас өөр газар буюу Баянхонгор, Ховд, Увс, Дорноговь аймагт хулгайгаар алт олборлож, мөнгөн усаар угааж хордуулж орхигдсон шороог зориулалтын бус задгай машинаар тээвэрлэж, өөрийн ашиглалтын талбайд авчран, дахин цианит натри ашиглан алтыг нь ялган авч байсан зэрэг зөрчлүүд илэрсэн.
“Дэлхийн Монгол Ногоон Нэгдэл” ТББ гишүүнТ.Алтангэрэл: “Тэн Хун” компанийн үйл ажиллагаа явуулж байгаа талбай нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд нөлөөлж болзошгүй нөхцөл байдалтай байна. Тус компанийн хог хаягдлын далан нь Төв аймгийн Жаргалант суман дахь хүнсний ногооны тариалангийн талбайтай маш ойр зайд байрлаж байгаа юм. Түүнчлэн Монгол Улсын баруун аймгуудын нутгаар малын гоц халдварт өвчнүүд тархаж байгаа нь энэ компанийн хууль бус үйл ажиллагаатай холбоотой байж болзошгүй гэж үзэж байна. Мөн тус компанид ажиллаж байсан ажилтан химийн хорт бодисонд хордож, өрөөсөн бөөр нь устаж, хөдөлмөрийнхөө чадвараа алдсан. Гэтэл тухайн ажилтныг удирдлагууд нь хэл үгээр доромжлон ажлаас нь халсан байсан. Жил бүр тус уурхайд 2-3 хүн нас бардаг гэсэн судалгаа байдаг. Энэ бол Монгол хүний эрхийг дээд зэргээр зөрчиж байгаа үйлдэл болж байна.
“Дэлхийн Монгол Ногоон Нэгдэл” ТББ-ын тэргүүн Х.Бээжин: Бид энэ сарын 20-нд “Тэн Хун” компанийн үйл ажиллагаанд шалгалт хийхээр Жаргалант суманд очсон. Энэ компани нь хятад эзэнтэй, хятад хүмүүсийг хууль бусаар ажиллуулдаг гэсэн мэдээлэл ирсэн юм. Биднийг очиход хууль бусаар ажиллуулж байсан Хятад иргэдийг машинд ачиж гаргах гэж байсан. Бид газар дээр нь тэдгээр хүмүүсийг зогсоож Гадаадын Иргэн Харъятын Газарт хүлээлгэж өгсөн. “Тэн Хун” компанийн удирдлагууд хуулийн дагуу ажиллаж байгаа бидний хүсэлт шаардлагыг биелүүлэх нь бүү хэл, байгаль орчны улсын байцаагчийг загнаж доромжлон “Цагдаа чинь юу юм” гэх мэтээр басамжлан, хууль хяналтын байгууллагыг үл тоомсорлосон үйлдэл гаргаж байсан. Энэ нь Монгол Улсын хүчин төгөлдөр үйлчилж буй хуулиудыг ноцтойгоор зөрчиж байгаа хэлбэр юм. Бид энэхүү хууль бус үйлдлийг шалгуулахаар БОАЖЯ, Хууль зүйн яам, МХЕГ, ЦЕГ, ТЕГ, Гадаадын иргэн, харъятын газарт албан бичиг хүргүүлээд байгаа. Энэхүү үйл ажиллагааг бид таслан зогсоож тэмцэх болно.
Б.Янжиндулам
Сэтгэгдэл ( 28 )
Манай дарга нар цагдаа хуулийнхан хамгаалаад төрийн түшээд нь дэмжээд байхаар дураараа загиналгүй яахав
Эдгээр хууль бус үйл ажиллагаа хийж буй хүмүүстэй хатуу тооцоо хий!
Ард түмэн улс оронд нэмэр болохгүй энэ олон уул уурхайг хаах хэрэгтэй төрийн өмч болгое гэж амалсан монгол ялагч ажлаа эхлүүлэхгүй юм бол огцорно гэсэн яав аа
Зайлуул
Зvгээр дэлбэлчих хэрэгтэй ! Даварсан хужаа нарыг орон байртай нь дэлбэлээд хаях хэрэгтэй.
Энэ улсад эзэн байна уу. Өмгөалж хаацайлаад байгаа монгол даргыг нь ил болгох, хууль мөрдөхгүй бол үйл ажиллагааг нь зогсоох хүртэл арга хэмжээ аваач ээ
Ter zovshooroliig ene havar zasgiin gazar ogson bgaa l da
Eronhiilogch hyatad oruuldag hun bish gedgiig l medej bna
Цагдаа нар еерсдее нэр нvvрээ барж хуулиа сахихгvй, хэдэн бор юманд худалдагдаж цагдаагийн сvр сvлдийг гутаад байгаа. Шударга цагдаа ажиллахаар дарга нь бас дарамталнаа
Монголд хамгийн анх хятад ажилчдыг мянга мянгаар нь Баттулга оруулж ирсэн. Тэд нь өнөөдөр Баттулга ерөнхийлөнч болсон тул,Хай манай талаа...гэж юу чхйихээс буцахгүй аашилж байна.
battulgiin. oruulj. irsen. hyataduud. baihaa gargaj. cgadah uu. harij. l. baiya
odoo huuli xorchson ym chini gereeg ni tsutslaad hooj yawuulaachee
Новшийн хужаа ингээд байдаг болохоор л Монголчууд дургүй байдаг юм
Ter zowshooroliig hen olgoson be???
Ter zowshooroliig hen olgoson be???
Ингэж дураар дургичхаад найрамдал хамтын ажиллагаа гэж том юм ярьцгаадаг Дэндуу будуулэг соелгуцоээ хятадуул бур гайхуулж дууслаа Ийм улсад хэн дуртай байх юм Алт эрдэнэс болсон бухнийг нь авч байж хун терхтэй байцгаа т
oo dawartsan ai
Хэдийгээр ТББ-г муу хэлдэг ч тэд ард түмнийхээөмнөөс хяналтын үүргийг биелүүлж бна шүү дээ!!! Хэрэв тэд байхгүй бол хай танай төрд манайх их мөнгө өгсөөн Танай цагдаа биднийг ойлгоноо гэх мэтэтээр харьцсаар Хятад хөрөнгө оруулагчид ,ажилчид даварсаар нэг л мэдэхэд Монголын хууль тэдний өмнө гууль болох нөхцөлтэй болчих гээд бна?! Иймээс ялангуяа уул уурхай байгаль орчны чиглэлээр ажиллаж буй ТББ байгууллагууд одоогоор муу нэртэй ч Монголчуудын төлөө л ажиллаж буй ТООРОЙ БАНДИ ЧУУД тул УЛСЫНХАА ТӨЛӨӨ гэсэн ажилд амжилт хүсье!!!
Manaihan yaj ch chadahgui harin HYATADIIN tsagdaa Mergejliin hayanaltiin humuusiig abchirch shalguulbal saya neg yum bolno doo tegehgui bol 202.9.42.51 yag zob bichsen bna
ЖИЖИГ ЦАГДАА ТОМ ЦАГДААГАА ЯАЖ ЧАДАХ ВЭ ХУЖААГИИН АРД БҮДҮҮН ӨӨХ ТОС НЬ ЗАВИРСАН ДАВХАР ЭРҮҮТЭЙ ХОШУУЧААС ДЭЭШ БҮДҮҮН ДАРГА БАЙГААД Л БАЙГАА БАЙХ
shaadag pizdaakuud be tegeedch hujaanuudiig yachij chadahgui tsagdaa nar odoonii tsagdaa nar ard irgedruugee l zanalhiilj l chadna nohoin buus odoonii tsagdaag yamar tsagdaa gehew nohoi doloo gej
huulia changal. hujaag zailuul
Худлаа хуцаж байна