Урсгал тэнцэл 50.2 сая ам.долларын алдагдалтай гарчээ

2016 оны 10 сарын 31

Төлбөрийн тэнцлийн 2016/09 сарын урьдчилсан гүйцэтгэл

 

Гол үзүүлэлт

Монгол банкнаас мэдээлж буйгаар урсгал тэнцэл 50.2 сая ам.долларын алдагдалтай гарч, алдагдлын хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 85%-иар буюу 277.4 сая ам.доллараар буурсан байна. Үүнд орлогын дансны алдагдал 38%-иар буюу 290.1 сая ам.доллараар буурсан нь голлон нөлөөлжээ.

Хөрөнгө ба санхүүгийн данс 115.2 сая ам.долларын ашигтай гарч, өнгөрсөн оны мөн үеэс 63%-иар буюу 195.3 сая ам.доллараар буурсан үзүүлэлттэй байна. Энэ нь бэлэн мөнгө ба харилцах дансны санхүүжилт буурснаар тайлбарлагдаж байна. Шууд хөрөнгө оруулалт болон бусад хөрөнгө оруулалтын дансанд орсон өөрчлөлт нь Оюутолгой компани хөрөнгө оруулагчаас авсан зээлээ арилжааны зээлээр дахин санхүүжүүлсэн ажил гүйлгээтэй холбоотой бичилт болно. 

Дэлгэрэнгүй мэдээлэл

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top