Зах зээлд 46 сая ам.доллар нийлүүллээ

2016 оны 11 сарын 01

Монголбанк өнөөдөр гадаад валютын дуудлага худалдаа зохион байгуулж, арилжааны банкуудад 46 сая ам.доллар, 103 сая юань худалдсан байна. Ингэхдээ долларыг 2380 төгрөгөөр, юанийг ялгаатай ханшаар буюу доод үнийг 348 төгрөгөөр тогтож, худалдаалжээ.

Төгрөгийн ханш сүүлийн хагас сар орчмын хугацаанд огцом хэлбэлзэх хандлагатай байсан бөгөөд Төв банк үүнийг анхааралтай ажиглаж, энэ удаагийн дуудлага худалдаагаар төгрөгийн ханшийн огцом сулрах явдлыг зогсооход чиглэсэн байна.

Монголбанк долоо хоног бүрийн мягмар, пүрэв гарагуудад валютын дуудлага худалдаа зохион байгуулдаг юм.

Д.Үржинбадам

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top