Урд хөршийн “Xiaomi” компанийн үйлдвэрлэсэн ухаалаг гар утас АНУ-ын зах зээлд нийлүүлэгдэхээр болжээ. Нэгдсэн улсын үүрэн телефоны оператор “US Mobile” компани “Xiaomi”-гийн албан ёсны дистрибьютерээр сонгогдсон бөгөөд борлуулалтаа хэдийнэ эхлүүлжээ. Үйлдвэрлэгч компани хэдийгээр дээд зэргийн чанарыг амалж байгаа ч хятад “IPhone” АНУ-ын өндөр хурдны 4G сүлжээнд ажиллахгүй сул талтай аж. Хэдий ийм сул талтай ч Америкийн компаниуд БНХАУ-ын технологийн компаниудтай хамтарч ажиллах сонирхол дүүрэн байна.
Тухайлбал, “US Mobile” компани БНХАУ-ын бас нэг компани болох “Meizu”-гийн бүтээгдэхүүнийг импортлохоор төлөвлөж байгаа юм. Британийн “PC Magazine UK” цахим сайтад “US Mobile”-ын оруулж ирж байгаа хятад гар утасны зах зээлийн үнэ нийтлэгдсэн байна. Түүнд бичсэнээр, “Xiaomi Redmi” 119 ам.доллар, “Xiaomi Mi 3” 135 ам.доллар, “Meizu Note 2” 149 ам.доллар, “Xiaomi Mi 4” 219 ам.доллараар зарагдах аж.
С.Алдар
Сэтгэгдэл ( 0 )