Итали улс “төсвийн орлогыг нэмэгдүүлж, зарлагыг танах” төлөвлөгөөний чухал хэсэг нь “Жуулчдаас авах татвар” болж байна. Төлөвлөгөө ёсоор Ром хотод амарч байгаа жуулчин бүр зочид буудлын хөлсөн дээрээ “Жуулчны татвар” гэж 10 евро төлөх ёстой болж байна. Гурван жилийн өмнө энэ татвар 1-5 евро байсан бөгөөд Ром, Венец, Флоренци хотод л мөрдөгддөг байсан юм. Гэхдээ энэ удаагийнхийг гадаадын тур операторууд тун тайван хүлээж авсан байна. ОХУ-ын нэгэн тур операторын захирал “Сүйрэл болно гэж бодохгүй байна. 10 евро гэдэг бол үдийн хоолны л мөнгө шүү дээ” хэмээн ярьжээ. Тиймээс энэхүү аргыг төсвийн орлогыг нэмэгдүүлэх зөв шийдэл гэж дүгнэж байгаа гэнэ.
С.Алдар
Сэтгэгдэл ( 0 )