400 гаруй мянган хүүхэд төрийн ивээлд дахин багтлаа

Автор | Zindaa.mn
2016 оны 11 сарын 04

Эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан Хүүхэд харах үйлчилгээг хэрэгжих хугацааг хойшлуулах шийдвэрийг Засгийн газраас гаргаад байсан нь олон нийтийн зүгээс ихээхэн эсэргүүцэлтэй тулгарсан билээ. Тэгвэл Засгийн газар энэхүү шийдвэрээ эргэн харахаар боллоо.

Тодруулбал, УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар 2017 оны төсвийг хэлэлцэх энэ үеэр 5.8 тэрбум төгрөг төсөвлөсөн Төсвийн байнгын хорооны санал дүгнэлтийг хэлэлцсэнээр Хүүхэд харах үйлчилгээг үргэлжлүүлэхийг гишүүд дэмжиж баталлаа.

Ингэснээр одоогийн байгаа төсөвт нь 5.8 тэрбум төгрөг нэмж төсөвлөн Хүүхэд харах үйлчилгээг үргэлжлүүлэхээр болж байгаа юм. 

Хэлэлцсэн тус асуудалтай холбогдуулан гишүүдийн зүгээс "Хөрш айлууд хөргөгчтэй, хөргөгчгүйгээр нь ялгаж хүүхдийн мөнгө олгох гээд байна. Тухайн үед өрхийн орлого, амьжиргааны түвшинг тодорхойлох судалгаа хийсэн байж болно. Энэ судалгаагаа ашиглаад хүүхдэд ов мэх хэрэглэх хэрэггүй. Хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд ялгаваргүй олгоход маш бага мөнгө шаардлагатай гэдгийг хэлж байсан юм. 

 Тэгвэл  УИХ-ын Л.Болд "Энэ том бодлогоосоо битгий татгалз. Эдийн засгийн хүндрэлээс бид давж чадна. Эдийн засгийн асуудалд улстөржих хэрэггүй. Өнгөрсөн дөрвөн жилд хийсэн алдаа, оноотой шийдвэр та биднийх. Ганцхан зүйл гуйж байна. Бүх хүүхдэд хүүхдийн мөнгө олгоё" гэдгийг тэрбээр онцлон хэлэв. 

Ийн хэлэлцүүлгийн төгсгөлд Хүүхэд харах үйлчилгээг үргэлжлүүлэхийг дэмжин баталснаар Монгол Улсын 400 гаруй мянган хүүхэд  төрийн ивээлд дахин багтлаа.

 

Б.Алтжин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top