УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. 2017 оны төсвийн төслийг боловсруулахад тооцсон төгрөгийн ам.доллартай харьцах ханшийн өөрчлөлттэй холбоотойгоор төсвөөс 2017 оны төсвийн жилд зарцуулах зарлагын хэмжээг 92,816.1 сая, Прокурорын цалинг нэмэгдүүлэхтэй холбогдуулан цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэлийн зардлыг 9,462.4 сая, Үндсэн хуулийн цэцийн гишүүдийн цалинг нэмэгдүүлэхтэй холбогдуулан цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэлийн зардлыг 341.8 сая төгрөгөөр нэмэгдүүлэх саналууд дэмжигдэв.
Мөн Франц улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй Эрдэнэт хотын бохир ус цэвэрлэх байгууламжийг өргөтгөх төслийн нэгжийн Монгол Улсын Засгийн газрын хариуцах урсгал зардал 205.9 сая төгрөгийг төсөлд тусгах, саналууд ч гишүүдийн олонхийн дэмжлэгийг авлаа.
Хуралдааны төгсгөлд Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн төсвийн тухай хуулийн төслүүдийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.
Сэтгэгдэл ( 2 )
ҮХЦ авилга авсан гэж л цалингаа нэмүүлж байна уу? Дандаа улс төржсөн шийдвэр гаргадаг биздээ бүрэн бүрэлдхүүнээр нь солихоос нааш тос биш ус гарна
Урьд нь цалингүй ажилладаг байсан юм уу.хэхэхэ шал тэнэг юм.юун нэмэх.хэмнэх танах нь ард иргэдийн амин зуулгаас хулгайлахыг хэлээд байгаа юм бишүү.