Монгол Улсын ҮАБЗ Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөрийн төслийн тухай Монгол Улсын Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн илтгэлийг хэлэлцээд зөвлөмж гаргасан байна.
Уг зөвлөмжид:
Нэг. Монгол Улсын Засгийн газарт:
- Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөрийн төслийг хэрэгжүүлэх байгууллага, албан тушаалтан, хугацаа болон санхүүгийн эх үүсвэрийг тодорхой болгон дахин боловсруулж Монгол Улсын Их Хуралд оруулж хэлэлцүүлэх,
- Хувийн хэвшлийг дэмжих, бизнесийн болон гадаад, дотоодын хөрөнгө оруулалтын орчинг сайжруулах бодлого хэрэгжүүлэх,
- Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах арга хэмжээг авахдаа ҮАБ-ын үзэл баримтлалд нийцүүлэх,
Хоёр. ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргад:
Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөрийн талаар гаргасан ҮАБЗ-ийн зөвлөмжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах талаар тусгажээ.
Сэтгэгдэл ( 0 )