Олон улсын валютын сан (ОУВС)-ийн Ажлын хэсэг 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 11 дүгээр сарын 04-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо ажиллан ОУВС-ийн Дүрмийн IV заалтын дагуу хийгддэг 2016 оны зөвлөлдөх хэлэлцүүлгийг хийн холбогдох байгууллагуудтай зөвшилцлөө.
Хэлэлцүүлгийн хүрээнд ОУВС-ийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэх эдийн засаг, санхүүгийн хөтөлбөрт багтаж болох бодлогын асуудлуудыг мөн хөндсөн бөгөөд бодлогын хүрээнд гол асуудлаар нэгдсэн байр сууринд хүрч чадсан.
Талууд энэ оны 12 дугаар сард ОУВС-ийн ажлын хэсэг ирэхэд яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэхээр төлөвлөж байна.
Сэтгэгдэл ( 0 )