Цалингийнхаа тодорхой хувийг эцэг эхдээ ЗААВАЛ ӨГӨХ журам гарчээ

Автор | Zindaa.mn
2016 оны 11 сарын 06

БНХАУ-ын нэгэн салон ажилтнууддаа тусгай журам тогтоож, цалингийнх нь тодорхой хувийг эцэг, эхэд нь илгээж байгаа талаар “Гуанжоу Дэйли” сонин мэдээлжээ.

Эцэг, эхдээ ач санах нь Хятад төдийгүй дорнын агуу соёл. Тийм ч учраас хятад эцэг эхчүүд том болсон хүүхдээсээ “Биднийг өргөж тэтгэх болов уу” гэсэн горьдлоготой байдаг. Харин дээр дурьдсан салон энэ ёсыг хууль мэт мөрдүүлж байсан нь олон нийтийн анхаарлыг татсан байна. Салоны эзэн ажилд орохоор ирсэн хүнээс цалингийнхаа тодорхой хувийг эцэг эхдээ шууд шилжүүлж байх болзол тавьдаг байна. Эцэг эхтэйгээ хамт амьдардаг бол орлогын таван хувь, тусдаа бол 10 хувийг шилжүүлнэ гэдэг аж. Татгалзсан хүнийг ажилд авдаггүй учир бүх ажилчид нь эцэг эхдээ сар бүр мөнгө шилжүүлдэг ажээ. Энэ нь ажилчдын дунд хүнлэг харьцаа, ёс зүйг үүсгэснээр компанид ч сайнаар нөлөөлнө гэж үздэг байна.

Энэ нийтлэл гарсны дараа Хятадын олон нийтийн сүлжээнд хэлэлцүүлэг өрнөсөн бөгөөд “Цалин ажилчдынх болохоос эцэг, эхийнх биш”, “Эцэг эхээ хүндлэн асрах сэтгэл нь сэтгэл зүрхнээс гардаг болохоос хэн нэгний хүчээр хийлгэдэг үйлдэл биш” гэх мэт сэтгэгдлүүд давамгайлж байжээ.  

 

С.Алдар

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
LYANHUA(202.179.23.251) 2016 оны 11 сарын 07

udahgui nurah ni dee..

0  |  0
ad(49.0.135.2) 2016 оны 11 сарын 07

zuv.ene horvood hun bolj turuud aav eej ni yamar hun bsan ch hamaagui achilj tetgeh ni ur huuhed bidnii uureg.tegj l joohon ch gesen aciig ni hariulna.

0  |  0
aldaad zassan ni..(66.181.186.171) 2016 оны 11 сарын 06

belgiig ni beldej uguud 10-aad jil bolj bn

0  |  0
murun.(66.181.186.171) 2016 оны 11 сарын 06

yamar saihan yum be,manaid iim boloosoi.minii tanih negen emee jil bolgon nadaar tsagaan sariinhaa belgiig belduuleed barag 1-aad jil bolloo.ug ni teej turuulsen 6 saihan huuhedtei bugd l dndaj amidraltai yum bilee.gevch eejiigee harj handaad suid bolohgfui,hayad orhichihgui l heden humuus yavah yum.gerwl ter higshin uneheer uruvdmuur tsagaan sar ,bayar eslol duhuud ireheer l nadad saimshraad huuhed shig suid bolchihno.odoo ch tegeed hen hengui avch ,uguud surlaa da huurhii.getel belgig ni beldej guigeed baigaa bi tiim bayan hun bish shu de,nadadn zuvhn setgel l baidag.ter huuhduud ni bol arai

0  |  0
Top