Өмнөговь аймаг боловсролын салбартаа хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлыг хийсээр байна. Үүний нэг болох 1200 хүүхдийн багтаамжтай 5-р сургуулийг энэ сарын 20-нд ашиглалтад өгөхөөр ажиллаж байгаа ажээ.
Энэхүү сургууль ашиглалтад орсноор Даланзадгад суман дахь төвийн сургуулиудын ачаалал буурна гэж аймгийн удирдлагууд үзэж байна. Тухайлбал, нэг ангид суралцах хүүхдүүдийн тоо 40 байсан бол 35 болж буурахаас гадна шинэ ажлын байрууд нэмэгдэх ажээ.
Тус сургуулийг орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын 5 тэрбум төгрөгөөр барьж байгуулж байгаа юм.
О.Шинэтуяа
Сэтгэгдэл ( 0 )