Монголын хөрөнгийн бирж энэ сарын 1-4-ний өдрүүдэд 4 удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, нийт 10,928,839,626.00 төгрөгийн арилжаа хийж, өдөрт дунджаар 2.7 тэрбум төгрөгийн гүйлгээ хийсэн байна.
Энэ өдрүүдэд “Монгол шуудан” ХК-ийн хувьцаа хамгийн идэвхтэй арилжаалагдаж, 500 сая 448 мянга 344 төгрөгийн ашиг олсон бол “Тавантолгой” ХК, “Говь” ХК, “Хөсөг трейд” ХК, “АПУ, ХК-ийн хувьцаа мөн идэвхтэй арилжаалагдсан байна.
Түүнчлэн үнэт цаасны "Ард секюритиз ҮЦК" ХХК-ийн үнэт цаас хамгийн идэвхтэй арилжаалагдсан талаар Монголын хөрөнгийн биржээс мэдээлжээ.
О.Шинэтуяа
Сэтгэгдэл ( 0 )