10 тэрбум төгрөгийн бонд худалдаалах санал гаргалаа

2016 оны 11 сарын 07

Сангийн яамнаас хөрөнгө оруулагчдад 1 жилийн хугацаатай нийт 10 тэрбум төгрөгийн бондыг худалдахаар санал болголоо.

Бондын хувьд 100 мянган төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий жилийн 16.995 хувийн хүүтэй, 100 мянган ширхэг бөгөөд хямдруулсан нөхцөлтэйгөөр гаргаж байгаа юм.
Арилжаа маргааш буюу 8-ны өдөр болох ба худалдан авах захиалгыг ҮЦК-иудаар дамжуулан авч байна.

 

О.Шинэтуяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top