Нарны эрчим хүчээр ажилладаг гэрэлтүүлэгтэй боллоо

2016 оны 11 сарын 07

Дархан-Уул аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт гэр хорооллын айл өрхүүдийг ая тухтай орчин нөхцөлд аж төрөх боломж нөхцлийг бүрдүүлж ажиллах зорилт дэвшүүлсэн байдаг. Энэхүү хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах үүднээс аймгийн “Их цамхаг” ХХК-ний шинээр оруулж ирсэн найман ширхэг гэрэлтүүлгийг 9,10 дугаар баг болон урд Дархан хаалга дээр тус тус суурилуулсан байна.

 

Нарны эрчим хүчээр ажилладаг гэрэлтүүлэгтэй болсноор эрчим хүч хэмнэж, гэр хорооллын иргэд гэрэлтүүлэгтэй замаар үргэлж явж байх олон давуу талтай хэмээн аймгийн удирдлагууд үзэж байгаа ажээ. 

О.Шинэтуяа

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
naimaachin(139.5.218.69) 2016 оны 11 сарын 07

hedeer shahsiim bol bi tal uneern niiluulii

0  |  0
Top