Сүхбаатар аймгийн ҮХАА-н газар сумдаас өвөлжилтийн бэлтгэл ажлыг хэрхэн хангасан болоод хийсэн ажлын тайланг нь авч нэгтгэжээ. Тодруулбал аймгийн хэмжээнд 13 сумын 67 багийн 7529 малчин өрхийн 3297,3 мянган толгой мал өвөлжиж хаваржих дүн гараад байна. Үүнээс 6399 өрхийн 2664,1 мянган толгой мал орон нутагтаа өвөлжиж, хаваржих бол Дорнод аймгийн Цагаан овоо, Матад, Хэнтий аймгийн Баянхутаг, Баян-Овоо, Дорноговь аймгийн Өргөн, Дэлгэрэх сумдын нутагт 6 сумын 39 өрхийн 25 мянган толгой мал, хилийн хориотой зурваст 4 сумын 233 өрхийн 149,8 мянган толгой мал өвөлжихөөр бэлтгэлээ хангаад байгаа ажээ.
О.Шинэтуяа
Сэтгэгдэл ( 2 )
Энэ жил, хэзээ ч хүйтэрч байгаагүй тийм хүйтэн жил болно гэж байгаа. Зуд болох нь гарцаагүй гэдгийг, дэлхийн эрдэмтэд, НАСА-гийнхан зарлаад байхад, манай Монголчууд л дуугай байх юм.
Хилийн хориотой зурваст мал өвөлжүүлэх нь байтугай оруулж ч болохгүй. Хилийн тухай хууль, дүрэм, журам, дэглэм гэж байхгүй болоо юу даа. Мал нь ихдээд нутагтаа багтхаа больчихсон юм бол, нядлаад борлуулах хэрэгтэй. Хүнтэйгээ малтайгаа шуурганд уруудан, хилийн зөрчил гаргана. Улсын хил гэдэг чинь нарийн л байдагсан. Одоо ч бүх юм задгайраад, хамаагаа алдаа шив. Нэртэйгээр нь хилийн цэргээ татан буулгчихвал таарна.