Б.Билэгтсайхан: Яг одоо орон сууц худалдаж авахад ХАМГИЙН ТОХИРОМЖТОЙ үе

Автор | Zindaa.mn
2016 оны 11 сарын 08

“Барилга Эм Эн” ХХК-ны судалгааны албаны дарга Б.Билэгтсайхантай орон сууцны үнэ ханш болоод цаашдын чиг хандлагын талаар ярилцлаа.

-Зах зээлд орон сууцны борлуулалт хэр байна вэ? 

-Сүүлийн гурван жил орон сууцны нийлүүлэлт ихээр нэмэгдэж байна. Өнгөрсөн жил борлогдоогүй 8 мянга орчим орон сууц байсан бол үүн дээр нэмээд 2016 онд  10 мянган орон сууц нэмэгдсэн.  Хуучин орон сууц мөн 10 мянга гээд үзвэл зах зээлд нийт 28 мянган орон сууц эзнээ хүлээж байна.

-Дүүрэг тус бүрт хичнээн төсөл хэрэгжиж байна вэ? 

-Орон сууцны төслийг гурван зэрэглэлээр буюу стандарт, стандарт сайн, тансаг  гэж аваад үзвэл стандарт  орон сууц  нийт төслийн 54 хувь буюу 52  төсөл, стандарт сайн  35 хувь буюу 71 төсөл тансаг зэрэглэл нь 11 хувийг эзэлж байна. Байршлын тухайд, Хан-Уул болон Баянзүрх дүүрэгт хамгийн их  буюу нийт  төслийн 64 хувь нь  хэрэгжиж байна.

-Үнийн тухайд?

 -Орон сууцны зэрэглэл нь үнийн түвшингээс хамаардаг. Сүүлийн арван сарын байдлаар дундаж үнэ стандарт зэрэглэлтэй нь 1.600 мянга,  стандарт сайн 2.200 мянга, тансаг орон сууц 3.800 мянга  орчим  байна.

-Орон сууцны үнэ хэд байвал иргэд худалдаж авах боломжтой бол?

 -Орон сууц хайж буй иргэдийн 21 хувь нь 1.5 сая төгрөг хүртэлх, 24 хувь нь 1.51-1.89 сая төгрөгийн үнэтэй байр сонирхож байна. Өөрөөр хэлбэл, 1.9 сая төгрөгөөс хямд үнэтэй орон сууцыг 45 хувь, 1.9-2.0 сая төгрөгийн үнэтэй орон сууцыг 41 хувь нь авахаар төлөвлөдөг гэсэн үг. Харин 2.1-2.4 сая төгрөгийн үнэтэй орон сууцыг 4 хувь, 2.41 сая төгрөгөөс дээш үнэтэй орон сууцыг 10 хувь нь сонирхож байна.

-Найман хувийн зээл зогсоод багагүй хугацаа өнгөрч байна. Үүнийг дагаад орон сууцны борлуулалт эрс буурсан болов уу?

-Хэрэглэгчийн судалгаагаар аваад үзвэл нийт хэрэглэгчийн 84 хувь ипотекийн зээлээр байртай болох боломжтой байдаг байна.  Үлдсэн бага  хэсэг нь бэлэн мөнгөөр болон бартераар худалдаж авах сонирхол байна. Ер нь орон сууцны борлуулалт ипотекийн зээлээс ихээхэн хамаардаг. Дээрх 84 хувь нь  ипотекийн зээл зогсохоор төдий чинээ л буурна гэсэн үг. Бид орон сууцны төсөл хэрэгжүүлэгч, борлуулагч компаниудад зориулсан худалдан авагчийн зан төлвийн судалгааг орон сууц идэвхтэй хайж буй 450 хүнийг хамруулан гаргасан байгаа. Үүнээс харахад, одоо амьдарч буй орон сууц, хашаа байшингаа зарж, байрны урьдчилгаагаа бүрдүүлэх гэсэн иргэдийн эзлэх хэмжээ 19 хувь байна. Мөн урьдчилгаа мөнгө нь хараахан бүрдээгүй буюу 10-29% бүрдэлттэй байгаа иргэд 15%-ийг эзэлсэн. Урьдчилгаа мөнгө нь 31-50 хувь бүрдсэн нь 6 хувь, 51-99 хувь бүрдсэн хэрэглэгч 1 хувь байна.

Мөн бартер солилцоо, орон сууц зарагдсан тохиолдолд, гаднаас мөнгө орж ирсний дараа 100 хувь бэлэн мөнгөөр авах боломжтой гэсэн хэрэглэгчдийн тоо 29 хувь болох өндөр үзүүлэлттэй гарсан. Эдгээрийг нэгтгэн дүгнэвэл, урьдчилгаа төлбөр 30-50 хувь бүрдсэн хэрэглэгчдийн тоо 35 хувийг бүрдүүж байна. Эндээс харахад, төсөл борлуулагчид, үл хөдлөх хөрөнгийн компаниудын хувьд ипотекийн зээлийн урьдчилгаа бүрдүүлж чадахгүй байгаа 34 хувьд тохирсон боломжийг нь зах зээлд гаргаж, бусдаас ялгарах онцлог, давуу талаа бий болгох боломж нээлттэй байгаа нь ажиглагдлаа. Албан бус тоогоор 200 мянган хүн хилийн чанадад  ажиллаж, амьдардаг гэх тооцоо бий. Эдгээр хүмүүс руу чиглэсэн маркетинг явуулбал орон сууцны эрэлт тодорхой хэмжээгээр нэмэгдэнэ. Монголд байгаа хэрэглэгчидтэй харьцуулбал 30-50 хувийн урьдчилгаа төлөх хуримтлал бий болгосон байдаг. Хамгийн гол нь тэдэнд мэдлэг мэдээлэл маш хомс байна л даа.

 -Орон сууцны зээлийн шаардлагыг худалдан авагчид хэр хангаж байгаа бол?

-Судалгаанд хамрагдсан иргэдийн 33 хувь буюу  гурван хүн тутмын нэг нь зээлийн шаардлагыг хангасан. 38 хувь нь хангаагүй дүнтэй байна. Бэлэн мөнгөөр орон сууц авах хэрэглэгчид 25 хувь, бартераар авах иргэд 4 хувийг  тус тус бүрдүүлсэн. Хангаагүй хэрэглэгчдийн тоо өндөр хувьтай байгаа нь  арилжааны банкууд эрсдлээс хамгаалж худалдан авагчдад  маш өндөр шаардлагыг тавьдаг. Жишээ нь, эцэг эх нь хүүхдэдээ  10 сая төгрөг өгсөн байлаа гэхэд үүнийгээ нотлох зэрэг хэд хэдэн шат дамжлагтай байсан  заалтыг саяхан хаслаа. Үүнийг би маш зөв шийдвэр гэж харж байгаа. Мөн барилгын компаниуд  урьдчилгаанд тодорхой байдлаар дэмжлэг үзүүлбэл эрэлт нэмэгдэнэ.

-Худалдан авахыг хүсч буй  талбайн хэмжээний тухайд?

Иргэд ипотекийн зээлд хамрагдах боломжит хэмжээ, өрхийн орлоготойгоо уялдуулсан талбайн хэмжээний дагуу орон сууц хайж байна. Судалгаанд хамрагдсан хүмүүсийн 35 хувь нь 41-50 м.кв, 21 хувь нь 40 м.кв-аас бага, 21 хувь нь 51-70 м.кв, 16 хувь нь 71-90 м.кв талбайтай байр авах сонирхолтой байна. Талбайн хэмжээ хамгийн том буюу 91-130 м.кв орон сууцыг судалгаанд хамрагдагсдын 7 хувь нь сонирхож байна. Ипотекийн зээлээр худалдан авах орон сууцны талбайн дээд хязгаар өмнө нь 80 ам.метр кв байсныг өөрчилж, дээд хязгаарыг 100 ам.метр кв, зээлийн хүүг найман хувь байх тогтоол саяхан гарлаа. Энэ нь одоогийн амьдарч буй байраа сайжруулах гэж байгаа хэрэглэгчдэд томоохон боломж давуу талыг олгож байна л даа.

-Иргэд аль дүүрэгт илүүтэй орон сууц худалдан авахыг хүсэж байна вэ?

-Иргэдийн 29 хувь нь Баянзүрх дүүрэг, 27 хувь нь Хан-Уул дүүрэгт орон сууц худалдан авахыг хүсэж байна. Энэ нь тус хоёр дүүрэгт байр авах сонирхолтой иргэд олон байгааг  харуулж байгаа юм. Бусад дүүргийн тухайд, Баянгол дүүрэгт 14 хувь, Сонгинохайрхан дүүрэгт 9 хувь, Сүхбаатар дүүрэгт 8 хувь, Чингэлтэй дүүрэгт орон сууц авах сонирхолтой иргэд 6 хувь тус тус байна.  Мөн хэрэглэгчдийн 8 хувь нь ямар нэгэн дүүрэг, байршил заахгүйгээр боломжит орон сууцыг худалдан авах сонирхолтой байгаа нь судалгаанаас ажиглагдлаа.  Өрөөний тухайд авч үзвэл, хэрэглэгчдийн 11 хувь нь 1 өрөө, 40 хувь нь 2 өрөө, 32 хувь нь 3 өрөө байр авах сонирхолтой байдаг.

-Цаашид орон сууцны үнэ буурах уу. Иргэдийн дунд  байрны үнэ  улам буурна  гэх хүлээлт бий  болчихлоо.  Хүлээх үү,  эсвэл одоо худалдаж авах нь зөв үү?

-Тиймээ. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр "зах зээлд 28 мянган орон сууц эзнээ хүлээж байна" гэх мэдээлэл их гарч байгаа учраас иргэд цаашид байрны үнэ буурна гэсэн хүлээлттэй байна. Нөгөө талаас орон сууцны үнэ эдийн засгийн өсөлттэй нягт уялдаатай байдаг. Томоохон төсөл хэрэгжүүлж байгаа компаниуд борлуулалтгүйн хэрээр зарлага өндөр гарч байгаа учраас орон сууцны үнээ боломжит хэмжээнд буулгасан байгаа. Жижиг төслүүдийн хувьд ч мөн адил  мөнгөө эргэлтэд оруулах сонирхолтой байна.

Орон сууцны үнийн ерөнхий төлвийн тухайд ярихад, хуучин орон сууцны үнэ сар бүр тодорхой хэмжээгээр буурч байгаа бол шинэ орон сууцны үнэ тогтворжих хандлагатай байна. Иргэд үнэ буурахыг хүлээх гэхээсээ илүүтэй худалдан авах нь зөв сонголт гэж зөвлөмөөр байна. Нөгөө талаас орон сууцны борлуулалт муу байх хэрээр  барилгын материалын борлуулалт хумигдах төсөл хэрэгжүүлэгч компаниуд зогсонги байдалд орох, мөн барилгын салбарт ажиллаж байгаа 100 мянган ажилчид  ажилгүй болох зэрэг эрсдлийг дагуулж болзшгүй байна. 

-Орон сууц худалдан авахдаа юуг илүүтэй чухалчилж байна вэ?

-Орон сууц худалдаж авна гэдэг амьдралдаа хийх чухал сонголтуудын нэг. Хамгийн чухал нь үнэ цэнээ алдахгүй байхыг л илүүд үзэх хэрэгтэй. Худалдан авагчдыг анзаараад байхад бусад жижиг зүйлст ач холбогдол өгдөг сул тал бий. Хуучин орон сууцны 60-70 хувийг 2000 оноос хойшхи орон сууц эзэлж байна. Хуучин орон сууц буюу ашиглалтад ороод удаагүй байгаа орон сууцыг хэдхэн жил болоод л солих хандлага их байна. Үүнд мэдээж олон хүчин зүйлс  нөлөөдөг. Эдийн засгийн хүндрэлийг дагаад орон сууцны үнэ буурч байгаа энэ үед буцаад зарах гэхээр тухайн авсан үнээрээ зарж чадахгүй байх аль эсвэл огт зарагдахгүй байх зэрэг эрсдлүүд байна. Тэгэхээр орон сууц худалдан авахаар хайж байгаа хүмүүс өөр хооронд нь төслүүдийг харьцуулан судалж үзээд хэзээд үнэ цэнэ алдахгүй байх сонголтыг хийх хэрэгтэй. Сүүлийн үед иргэд агаарын бохирдол болон хөрсний бохирдол, тухайн барилгын компаний нэр хүнд зэргийг чухалчилдаг болсон байна.

-Зах зээлд борлогдоогүй үлдсэн байруудыг борлуулах тал дээр төр засгийн зүгээс ямар шийдвэр бодлогыг явуулаасай гэж бодож байна вэ?

-Яам нэн түрүүнд зах зээл дээр борлогдоогүй үлдсэн орон сууцыг борлуулах тал дээр анхаарч ажиллах шаардлагатай байна. Яамны хэд хэдэн уулзалтуудад энэ асуудал хөндөгдөж байгаа. Судлаач хүний хувьд хэлэхэд, гадаад зах зээл яг одоогийн нөхцөлд  хамгийн боломжит зах зээл нь байна. Шинэ орон сууц худалдан авах хүсэлтэй байгаа иргэдийг аваад үзвэл, 1.200 мянгаас 1.500 мянга хүртлэх  өрхийн орлоготой хэрэглэгчид их байна. Дээрх хэрэглэгчдийн хувьд Буянт-Ухаа орон сууцанд ч орох санхүүгийн чадвар хомс. Тиймээс гадаадад ажиллаж, амьдарч байгаа  30-50 хувийн урьдчилгаа бүрдүүлсэн иргэд рүү чиглэгдсэн бодлого хэрэгтэй.  Мөнгөн шилжүүлэг хийх гэхэд хүртэл тэдэнд хүндрэл гардаг. Нөгөө талд олон жил гадаадад ажилласан учраас зээлд хамрагдах боломжгүй, нийгмийн даатгал төлдөггүйгээс үүдсэн бэрхшээл их тулгардаг. Энэ бүхнийг шийдвэрлэхээс гадна орон сууцны төслүүдийн мэдээллийг нээлттэйгээр хүргэх нь чухал байна.  

Ярилцсанд баярлалаа.

Б.Алтжин

Сэтгэгдэл ( 36 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Unen(202.9.41.1) 2016 оны 11 сарын 11

Bitgii av gej zuvluud bga humuust helhed Mongol tugrug tsaas bolj bn shuu medeej avah ugui ni huvi hunii songolt

0  |  0
Shaa(66.181.186.42) 2016 оны 11 сарын 09

Shaadag muu lalar ve tarhi ugaalt hiicheh geed odoo avch harin ch bolohgui

0  |  0
ZOCHIN(66.181.190.31) 2016 оны 11 сарын 09

HVMVVSIIN TOLGOIG UGAAJ BNA . YAG ODOO BAIR BVV AV. VNE ULAM UNANA . BOLOOGVIEE. 2017 OND HYAMRAL ULAM IHSENE . HOOLNII MUNGUU HADGALTSGAA. JILIIN DARAA JIMHENE VNEGVIDNE .

0  |  0
Zocnin(202.70.46.209) 2016 оны 11 сарын 09

80 mkb hebeerei bgaa sguu deesh 100 mkb bolgomoor em ard tumendee oirtoj ajil barilgiin salbariinhaan.

0  |  0
sunny(50.172.90.108) 2016 оны 11 сарын 08

dajguil yum bna

0  |  0
hishig(202.9.41.94) 2016 оны 11 сарын 08

Bairgvi bol vhlee yu vheh untah uvduh ch erhgvi 15-20 n jil zovsonoos bairgvi urgvi hvn bayaaaaaan geed halaasniha hereer huluu jiitsgeey

0  |  0
Иргэн(202.9.42.51) 2016 оны 11 сарын 08

28МЯНГАН БАЙРНЫ ЧАНАРЫГ БИД БИШ БОРОО ЦАС ШАЛГАЖ Л БАЙГ ЭЛЭГДЭЛД ОРЖ ҮНЭН НЬ ӨШӨӨ БУУНА БАЙР ОЙРЫН ХЭДЭН ЖИЛДЭЭ ӨСӨХГҮЙ ЦАРЦАНА ЭЛЭГДЭНЭ

0  |  0
...(110.70.58.249) 2016 оны 11 сарын 08

Залуусаа мөнгөө хадгал осог...байранд мөнгө оруулж 15.20 жил өртэй явах тийм сайхан гэжүү.15.20 жилийн дараа авсан байр чинь маралийн элэгдэл үнэн нь үнэ нь уначих байхшүү.......Монгоо хойш нь хий залуусаа

0  |  0
Tdogtoo(27.123.214.110) 2016 оны 11 сарын 08

Tegeed hiamdham bairaa avaad stressdeed l yavaashdee. Unee dagaj chanar shu de. Muu hiamd bair avshihaad dahin dahin zasvar hiigeed l yavaash. Buur neg yaduu setgelgee ni ulam doosh bolgodogiin maa uzej harj sudalj avaashee

0  |  0
zochin(202.21.117.42) 2016 оны 11 сарын 08

gadaadad heden hun bgaad teden ruu bodlogoo baridag yum be harin uridchilgaagaa tulburiig 10-20 bolgovol arai bodit baidald niitseh bh

0  |  0
Зочин(27.123.214.119) 2016 оны 11 сарын 08

Энэ нөхөр өөрөө барилгын компанитай байхаа худлаа баахан хөөрөгдсөн үнэ ярьж гэнэ амьдралд нийцэхгүй юм яриад . үнэ өндөр байгаашдээ хүмүүсийн худалдан авах чадвар муу байгаа энд гарч буй хувь , тоо бол бүгд худлаа

0  |  0
ИРГЭН(59.153.115.55) 2016 оны 11 сарын 08

ЗӨВ ШҮҮ

0  |  0
ZALUU(45.32.56.146) 2016 оны 11 сарын 08

HUTSAA SHAL HUDLAA YUMUUD UNTEI BNA

0  |  0
Bold(122.201.22.98) 2016 оны 11 сарын 08

Bairnii une ulam unana ireh havar dood tsegtee hurne. Er n irged avahgui bol dahiadch unana. 1990 onoos hoish barigdsan barilguud mash muu bn. santehnik muu hajuu ailiin chimee bainga shugam hooloi zadarna tsinh n holorono

0  |  0
hutsaa(103.26.195.138) 2016 оны 11 сарын 08

Heden untei bairaa shahah geed hudlaa shaagaad baihiin avah ni zuitei ch geh shig. Ulam buurna hench avahgui bol jinhen bodit unendee ochnoo. Naad Untei bairaa uuruu av

0  |  0
4545(202.131.235.74) 2016 оны 11 сарын 08

Ene setgegdel arai bishee Yuun aimaar unetein be Hudlaa Bairni borluulalt ihesgeh geel... 26-30mkv sonirhoj baiga humuus mash ih baina shdee Yaaltchgui avch baiga tsalintaigaa duitsuulegdeed

0  |  0
Gbv(202.70.46.224) 2016 оны 11 сарын 08

Huleeh heregtei. Ipotekiin zeel zogsvol udahgui une buuna.

0  |  0
үүүүүүүүүүүүүүүүүү(65.49.68.190) 2016 оны 11 сарын 08

Шинэ орон сууц худалдан авах хүсэлтэй байгаа иргэдийг аваад үзвэл, 1.200 мянгаас 1.500 мянга хүртлэх өрхийн орлоготой хэрэглэгчид их байна. Ийм орлоготой бол алин хэзээ байраа авчих байлгүй үндэслэлгүй их том ярих юмаа

0  |  0
зочин(202.21.116.66) 2016 оны 11 сарын 08

Сүүлийн үеийн орон сууцнууд маш чанаргүй бас хамгийн хямд муу юм хэрэглэж байна.Манайх шинэ байранд ороод 2 жил болоход бүтэн засвар хийсэн,бетонон хананаас бусдыг сольсон,”Housing Holding” гэж компанийх,салхивч ажиллахгүй бүх цаас нороод мөөгөнцөртсөн,сантехникийн бүх зүйл нь салж мултраад байнга ус алдах,солиулах ажил гарна,дээд айл ус алдна,манайд хамаагүй гэнэ,энэ мөнгөний төлөө ажилладаг барилгын компаниудыг цэгцэлж, ажлыг нь зогсоомоор байна. Ваакуум цонх нь завсараар нь ус гүйгээд бас бүгдийг солиулсан ,энэ компани нь сайд асан Бурмаагийнх юм гэсэн, ингэж иргэд хохирч байна.

0  |  0
Khgj(175.223.10.181) 2016 оны 11 сарын 08

Mongolchuudin tsalin hed bileedee. Tsalintga haritsuulhad dendvv ondor vnetei l bgashde. Mk ni say 5 n zuugaas doosh bsnch ashig olj l bgashde. Neeh hoostei vne heleed.

0  |  0
h(202.9.42.10) 2016 оны 11 сарын 08

Odool avsan deerdee yag unendee

0  |  0
Zochin(203.130.99.45) 2016 оны 11 сарын 08

Une yahvee hamgiin gol ni chanar standartiin daguu barisan barilga hovor bh bolovuu huchtei gazar hudlultund bugd nurah barilguud shuudee manai mongolchuud zuvhun mungu olohiig ermelzehees hunii tuluu gesen setgel bhgui bolson shuudee hichneen hyamd bair avlaa geed huiten ,santehnik ni muu bair avchihval avsan hun l hohirood uldene bizdee eznee huleej bgaa barilguudad standartiin shaardlaga hangasan barilga oldohgui l bolovuudaa

0  |  0
irgen(122.201.22.164) 2016 оны 11 сарын 08

Barilg bariuldag hurgan darga nar amia bodoj bairny uniig hoorogdoj zardag uchraas une buurahgui baina shuu dee? tiim ch uchtraaas ted naryn uils ni butehgui bair ni zaragdahgui baina shuu dee?

0  |  0
ЗОЧИН(203.169.50.229) 2016 оны 11 сарын 08

БАЙРНЫ ҮНЭ ХЭТ ӨНДӨР БАЙГАА ШҮҮ ДЭЭ. ХУДАЛДАЖ АВАХ ХҮН ЦӨӨХӨӨН. ДАХИАД Ч БАЙРНЫ ҮНЭЭ БУУЛГАХГҮЙ БОЛ УЛАМ Л БИЗНЕС ЧИНЬ ДАМПУУРНА ПАА, БАРИЛГЫН САЛБАРЫНХАН МИНЬ.

0  |  0
sudlaach(112.72.11.123) 2016 оны 11 сарын 08

xutsvaa chi bairnii yne ulam unana. 28.000 bish 45.000 oron suuts zaragdaagyi zaxialga avch chadaxgyi bga. xed nugaldag xuus chini xagarna.

0  |  0
Барилгын хөгжлийн тө(103.26.193.104) 2016 оны 11 сарын 08

Ипотекийн зээл олгогдож эхэлсэн учраас байрны борлуулалт ихэсч 2012 онуудынх шиг байрны үнэ суга өснө. Одоо амжиж хямд байгаа дээр авч чадаагүй иргэд хохирно. Угаасаа сууцны үнэ доод хязгаартаа тулсан байгаа.

0  |  0
зочин(107.184.47.122) 2016 оны 11 сарын 08

Гадаадад бга охин минь байр авах гээд 30% бүрдүүлсэн үлдсэнийг нь зээлээр авах боломжгүй бна ийм хүмүүс зөндөөл бна да

0  |  0
Болор(150.129.142.236) 2016 оны 11 сарын 08

Адгийн тэнэг л одоо байр худалдаж авна! Нэг жилийн дараа бол үнэ нь бүр навс унана! Бүү яар! Битгий яарч байр ав. Яарвал даарна!

0  |  0
аааааааааа(65.49.68.190) 2016 оны 11 сарын 08

1 200 000 орчим үнэтэйг иргэдийн 70-80 хувь нь сонирхож бгаа Арай үнэ өндөр ярилцлага бна.

0  |  0
shinjeech(103.57.93.22) 2016 оны 11 сарын 08

Tenegee iluu unahgui. Usultiin hoos hagarsan. Odoo unaltiin jivelt yavj bna. Harin ayul ni uls niiteer chiregdeed unana. Chi hulgaich bush bol chinii amidrald nuluulnu udahgui.

0  |  0
ааа(202.9.40.161) 2016 оны 11 сарын 08

баярлалаа маш сайхан ярилцлага болжээ

0  |  0
Mонгол(112.171.252.88) 2016 оны 11 сарын 08

Харин ч битгий ав гэж хэлнэ өшөө үнэ нь унана

0  |  0
Top