ОУВС-гийн ажлын хэсэг Монгол Улсад ирсэн ажлаа дүгнэж гаргасан мэдэгдэл

2016 оны 11 сарын 08

Эх сурвалж: www.imf.org /Олон Улсын Валютын Сан, Вашингтон хот, 20431 АНУ/

Ноён Коши Матайгаар ахлуулсан Олон Улсын Валютын Сан (ОУВС)-гийн ажлын хэсэг 2016 оны 10-р сарын 24-нөөс 11-р сарын 4-ний хооронд Улаанбаатар хотод ирж ажиллалаа. Ажлын хэсгийн айлчлалыг дүгнэж ОУВС-гийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч ноён Нийл Сакер дараах мэдэгдлийг гаргав:

“Ажлын хэсэг ОУВС-гийн Дүрмийн 4-р заалтын дагуу хийгддэг зөвлөлдөх хэлэлцүүлгийг Монгол Улсын эрх баригчидтай явуулж, их үр дүнтэй ажиллалаа. Яриа хэлэлцээрийн хүрээнд ОУВС-гийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлдэг эдийн засаг, санхүүгийн хөтөлбөрт багтаж болох бодлогын асуудлууд мөн хөндөгдөв. Бодлогын олон гол асуудлуудаар нэгдсэн байр сууринд хүрч чадлаа. Ажлын хэсэг буцаж очоод хоёр талын яриа хэлэлцээрээ үргэлжлүүлэх болно. Эрх баригчид ажлын хэсгийг халуун дотно хүлээн авч, нягт хамтран ажилласан явдалд ОУВС-гийн ажлын хэсэг талархал илэрхийлэхийн зэрэгцээ Монгол Улсын эдийн засагт тулгарсан хүндрэлийг даван туулахад чиглэсэн хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхэд бэлэн байна.”

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top