Дундговь аймгийн малчид цаг агаарын мэдээг мессэжээр хүлээн авдаг болжээ

Автор | Zindaa.mn
2016 оны 11 сарын 08

Дундговь аймгийн Адаацаг, Эрдэнэдалай, Говь-Угтаал, Баянжаргалан, Өндөршил, Гурвансайхан сумын малчид цаг агаарын мэдээ, мэдээллийг гар утсандаа мессэжээр авдаг болжээ.  

Тодруулбал, малчид өөрийн амьдарч буй сум, багийн бүсчлэлийн кодыг 9801-8000 дугаарт мессэжээр илгээх бөгөөд ингэхдээ 1-3 хоногийн цаг агаарын мэдээ авах бол 1, 4-6 хоногийн мэдээ авах бол 2-ын тоог тус тус бичих юм. Үүний хариуд тухайн багийн нутагт цаг агаар ямар байх талаар хариу мэдээлэл ирнэ.

Харин бэлчээрийн ургамлын гарцын талаар мэдээлэл авах бол 3-ын тоог мессэжээр илгээх юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top