Газрын тосны үнэ ойрын үед сэргэхгүй

Автор | Zindaa.mn
2016 оны 11 сарын 08

Газрын тосны үнийн уналт үргэлжилсээр байгаа билээ. Харамсалтай нь, Олон улсын эрчим хүчний агентлаг ойрын хугацаанд үнэ буцаж сэргэх ямар ч найдлага байхгүй гэсэн мэдэгдэл хийсэн юм. Газрын тосны салбарт хийгдэж буй хөрөнгө оруулалт  60 хувиар буурчээ. Урьд өмнө нь хэзээ ч ийм зүйл болж байсангүй.

Эдийн засаг нь газрын тосны экспортоос хүчтэй хамааралтай Ирак, Венесуэль зэрэг улсын хувьд энэ мэдээ дампуурал зөгнөсөн ч байж магадгүй юм. Харамсалтай нь, тэд өөрсдөө яаж ч хичээгээд хүндрэлээс гарч чадахгүй. Нөхцөл байдлыг эргүүлэх нь ганц, нэг улсын мэдлээс давсан хэрэг болж хувирчээ. 

BAE Systems plc” компанийн CEO Рожер Карр Сэр “Газрын тосны үнийн уналт, алан хядагчдын сэргэн мандалт, геополитикийн тэмцлүүд гээд олон хүчин зүйл нэгэн зэрэг давхцсанаас илүү хүндээр хүлээж аваад байх шиг байна. Миний бодлоор бол, болж байгаа зүйлийг хямрал гэж нэрлэхэд арай эртэднэ. Одоохондоо муу мэдээний цуглуулга төдий.”  гэж ярьжээ.

 

С.Алдар

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.179.17.162) 2016 оны 11 сарын 08

Setgegdel hyazgaarla gej elbegdorj tyshaasanyy

0  |  0
zochin(202.179.17.162) 2016 оны 11 сарын 08

Mongoliin bayalag henii karma and orj bainaa

0  |  0
Top