Дорноговь аймгийн Залуучуудын холбооноос “Гүзээгүй Монгол” хөдөлгөөнийг санаачилжээ. Энэхүү хөдөлгөөнөөр нийт монголчууддаа хандан залуус дараах уриалгыг хүргүүлсэн байна.
Тодруулбал “Дэлхий даяаршихын хэрээр монголчууд бидний хооллолт, аж байдал, ахуйн хэрэглээ өөрчлөгдөж, үүнийг дагсан таргалалт, хөдөлгөөний дуршлын уршгаар бидний нэрлэж заншсан “Гүзээтэй” эрчүүдийн тоо эрс нэмэгджээ. Гүзээ буюу таргалалт нь олон төрлийн өвчний үүсгэгч болдог төдийгүй ажлын бүтээмжид сөрөг нөлөөлдөг нь ойлгомжтой. Иймд залуус бид Төрийн байгууллагууд, бүх шатны сургууль, цэцэрлэг боловсролын байгууллага, бүх төрлийн спортын холбоод, идэвхтэй хөдөлгөөний клубууд, нийт иргэддээ хандан гүзээнээсээ салахыг уриалж байна” гэжээ.
О.Туяа
Сэтгэгдэл ( 3 )
Zaluuchuud maani hodolj ehellee , sain baina.
Маш зөв санаа байна. Хотынхон ч гэсэн машинаа гараждаа орхиод ажил сургуульдаа алхаад ирдэг болъёо. Хөлс, хир үнэртсэн тарган хүмүүс ч муухай шүү.
Зөв шүү