Дархан-Уул аймгийн Засаг даргаар ахлуулсан удирдлагууд аймгийнхаа Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэстэй танилцсан байна. 2013 онд аймгийн Засаг даргын санаачлагаар Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын хуучин байрыг сэргээн засварлаж “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төв” болгосон байдаг. Ингэхдээ Засаг даргын нөөц сангаас 5.5 сая төгрөг, “Дэлхийн зөн” олон улсын байгууллагын 2013-2016 оны хөтөлбөрт тусгуулж 30 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ.
Одоогоор тус төвд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан “Хөгжлийн анги”, “Сэтгэл шингээсэн үйл” хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оёдлын цех, Дохионы хэлний хэлмэрч орчуулагчдын Дархан-Уул дахь салбар, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хэрэгцээтэй бараа бүтээгдэхүүн худалдаалдаг компаниуд үйл ажиллагаагаа явуулдаг ажээ.
Дашрамд өгүүлэхэд Дархан-Уул аймагт 4700 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэд байдаг бөгөөд эдгээр нь аймгийн нийт иргэдийн 4.6 хувийг эзэлдэг байна.
О.Шинэтуяа
Сэтгэгдэл ( 0 )